МАТАЙ 9:27-34
МАТАЙ 9:27-34 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ. Биднийг энэрээч гэж хашхиран, Түүнийг дагажээ. Айлд орсных нь дараа, сохор хүмүүс Түүн уруу ирэхэд Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуухад тэд —Тийм ээ, Эзэн гэв. Тэгээд Есүс тэдний нүдэнд гар хүрч, —Итгэлийн тань дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. Есүс тэдэнд —Хэн ч үүнийг мэдэж болохгүйг анхаар гэж хатуу сануулав. Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа. Тэднийг гарч явмагц, чөтгөрт эзэмдүүлсэн хэлгүй хүнийг Түүн дээр авчрав. Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж, —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв. Харин фарисайчууд —Тэр чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг хөөдөг юм байна гэж ярьж байлаа.
МАТАЙ 9:27-34 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс тэндээс цааш явж байтал хоёр сохор хүн —Давидын Хүү минь ээ, биднийгээ өршөөгөөч гэж хашхиран Түүнийг дагажээ. Айлд орсных нь дараа сохрууд Түүн дээр ирэхэд, Есүс тэдэнд —Намайг үүнийг хийж чадна гэж та нар итгэж байна уу? гэж асуув. Тэд —Тийм ээ, Эзэн гэлээ. Тэгээд Есүс нүдэнд нь хүрч —Итгэлийн чинь дагуу болог гэсэнд тэд хараа оржээ. Есүс тэдэнд —Хэн ч үүнийг мэдэж болохгүйг сана гэж хатуу сануулав. Гэвч тэд гараад, Түүний тухай зарыг тэр нутаг даяар тараалаа. Тэднийг дөнгөж гартал, үзэгтүн, чөтгөр шүглэсэн, хэлгүй хүнийг Түүнд авчрав. Ингээд чөтгөр нь зайлуулагдахад мөнөөх хэлгүй ярьж эхэлжээ. Хурсан олон гайхаж —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв. Харин фарисайчууд —Чөтгөрүүдийн захирагчаар нь чөтгөрүүдийг Тэр хөөдөг юм байна гэж ярьж байлаа.