Матай 27:27-35

Матай 27:27-35 АБ2013

Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч, Түүн уруу бүтэн анги цуглуулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, сундуугаар титэм сүлжин тэргүүн дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд өмнө нь сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье гэж дооглон, Түүн уруу нулимж, хулсыг аваад тэргүүнийг нь цохиж гарав. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг тайлж, хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа. Тэд гарч явахдаа Курений хүн Симон гэгчтэй тааралдаж, түүнийг албадаж Түүний загалмайг үүрүүлэв. Тэгээд тэд Гавалын газар гэсэн утгаар Голгота гэж дууддаг газарт хүрч ирээд, цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр амссан ч уусангүй. Тэд Түүнийг цовдолсны дараа шавга хаяцгаан, хувцсыг нь хуваан авч

Матай 27:27-35 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна