МАТАЙ 27:27-35

МАТАЙ 27:27-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

Тэгэхэд захирагчийн цэргүүд Есүсийг ордонд авчирч Ромын бүтэн ангийг цуглуулж Түүнийг тойруулав. Тэд Түүнийг нүцгэлээд час улаан нөмрөг нөмөргөж, үүргэнээр титэм сүлжсэний дараа толгой дээр нь тавьж, баруун гарт нь хулс атгуулжээ. Тэд Түүний өмнө сөгдөж, —Иудейчүүдийн Хаанд мэндчилье хэмээн дооглон, Түүн уруу нулимж, хулсыг нь аваад толгой уруу нь цохилоо. Тэд Есүсийг дооглосны дараа Түүнээс нөмрөгийг нь тайлж хувцсыг нь өмсгөв. Тэгээд Түүнийг цовдлохоор авч явлаа. Тэд гарч явахдаа Курений Симон гэгчтэй тааралдаж түүнийг албадаж Есүсийн загалмайг үүрүүлэв. Тэгээд тэд Гавлын Газар гэсэн утгатай Голгота гэдэг газарт хүрч ирээд цөстэй хольсон дарсыг Түүнд уулгахаар өгөв. Тэр хэдийгээр амссан ч уухгүй байв. Тэд Түүнийг цовдолсны дараа, хоорондоо шодон хувцсыг нь хувааж аваад

Хуваалцах
МАТАЙ 27 унших