Матай 27:11-14
Матай 27:11-14 АБ2013
Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар болон ахлагчдаар яллуулахдаа Тэр юу ч хариулсангүй. Пилат Түүнд —Тэд ямар олон зүйл Таны эсрэг гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд Тэр түүнд ганц ч үг хариулсангүйд захирагч ихэд гайхжээ.