МАТАЙ 27:11-14
МАТАЙ 27:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)
Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар болон ахлагчид Есүсийг буруутгахад Тэр юу ч хариулсангүй. Пилат Түүнд —Тэд Таны эсрэг хичнээн олон зүйл гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд Тэр түүнд нэг ч үг хэлсэнгүйд захирагч ихэд гайхжээ.
Хуваалцах
МАТАЙ 27 уншихМАТАЙ 27:11-14 Ариун Библи 2013 (АБ2013)
Есүс захирагчийн өмнө зогсов. Захирагч Түүнээс —Та иудейчүүдийн Хаан мөн юм уу? гэж асуухад Есүс —Та ч хэлж байна гэв. Ахлах тахилч нар болон ахлагчдаар яллуулахдаа Тэр юу ч хариулсангүй. Пилат Түүнд —Тэд ямар олон зүйл Таны эсрэг гэрчилж байгааг Та сонсохгүй байна уу? гэхэд Тэр түүнд ганц ч үг хариулсангүйд захирагч ихэд гайхжээ.
Хуваалцах
МАТАЙ 27 унших