Леви 8

8
Тослон томилох ёслол
(Гэт 29:1–37)
1ЭЗЭН, Мосед айлдахдаа
2Аароныг, түүнтэй хамт хөвгүүдийг нь мөн тэдний хувцас, тосолгооны тос, нүглийн тахил бухыг бас хоёр хуц, нэг сагс исгээгүй талх зэргийг аваад, 3уулзалтын майхны үүдэнд даяар хотол түмнийг цуглуул гэв. 4Ийнхүү ЭЗЭНий өөрт нь тушаасан ёсоор Мосе хийв. Уулзалтын майхны үүдэнд даяар хотол түмэн цугларчээ. 5Мосе хотол түмэнд
—ЭЗЭНий хийгтүн хэмээн тушаасан зүйл энэ болой гэж ярив.
6Тэгээд Мосе, Аарон болон түүний хөвгүүдийг ойртуулаад тэднийг усаар угаав.
7Тэр түүнд дотуур дээл өмсгөж, бүс бүслүүлээд ефодын нөмрөг нөмрүүлж, ефод өмсүүлэв. Үүнийг тогтоохын тулд уран нэхсэн ефодын бүсээр түүнийг бүслэв. 8Тэрээр цээживчийг биед нь тохон өмсгөж, цээживчинд Урим болон Туммимийг хийлээ. 9Тэр толгой дээр нь толгойн ороолт тавьж, толгойн орооолтны урд талд ариун титэм болох алтан пайзыг Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тавив.
10Мосе тосолгооны тосыг авч, асар болон түүн дотор байсан бүхнийг тослон ариусгаж, 11үүнээс тахилын ширээн дээр долоон удаа цацаад, тахилын ширээ болон бүх хэрэгсэл, угаалгын сав болон суурийг нь тослон ариусгав. 12Тэрээр тосолгооны тосноос Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов.
13Мосе Аароны хөвгүүдийг ойртуулж, Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тэдэнд дотуур дээл өмсгөн бүс бүслүүлж, толгойн боолт углав.
14Тэрээр нүглийн тахил бухыг авчирсан бөгөөд Аарон болон түүний хөвгүүд нүглийн тахил бухын толгой дээр гараа тавьцгаав. 15Мосе түүнийг нядлаад, цуснаас нь авч хуруугаараа тахилын ширээний эврүүдэд нялж, тахилын ширээг цэвэршүүлэв. Тэгээд тэрээр тахилын ширээний эвлэрүүллийг хийхээр цусыг суурь уруу нь асган үүнийг ариусган тусгаарлав. 16Мөн бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхтэй нь авч, тахилын ширээн дээр тэдгээрийг шатаав. 17Харин Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор бухыг буюу үүний арьс, мах, сэвсийг нь хуарангийн гадна галд шатаав.
18Тэрээр шатаалт тахилын нэг хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав. 19Тэрээр үүнийгээ нядлан цусыг нь тахилын ширээг тойруулан сүрчээд, 20хуцыг эвдэж, толгой, хэсгүүд болон өөхийг нь шатааж, 21харин гэдэс дотор болон мөчүүдийг нь усаар угаагаад, Мосе хуцыг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаав. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор тааламжит үнэр, шатаалт тахил буюу ЭЗЭНд галан тахил байлаа.
22Тэрээр хоёр дахь хуц буюу томилгооны ёслолын хуцыг авчирч, Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав. 23Мосе үүнийг нядалж, цуснаас нь аван Аароны баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд хүргэлээ. 24Мосе мөн Аароны хөвгүүдийг ойртуулж, тэдний баруун чихний гэдсэнд, баруун гарынх нь эрхий хуруу, баруун хөлийнх нь эрхий хуруунд цуснаас хүргэв. Мосе үлдсэн цусыг тахилын ширээг тойруулан цацав. 25Тэрээр өөх, сүүл, бүх дотор өөх, өнчин элэг, хоёр бөөрийг өөхнийх нь хамт болон баруун гуяыг нь авав. 26ЭЗЭНий өмнө байдаг исгээгүй талхны сагснаас тэрээр нэг исгээгүй талх, нэг тосонд багсарсан боов болон нэг бинг авч, өөхөн дээр, баруун гуян дээр өрж тавьжээ.
27Энэ бүхнийг тэрээр Аароны гар дээр болон хөвгүүдийнх нь гар дээр тавьж, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллав. 28Мосе эдгээрийг тэдний гараас авч, шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаав. Эдгээр нь тааламжит үнэрт томилгооны ёслолын тахил буюу ЭЗЭНд өргөх галан тахил байв. 29Мосе өвчүүг авч, ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон даллав. Энэ нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор, томилгооны ёслолын хуцнаас Мосед ногдох хувь байлаа.
30Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч Аарон болон түүний хувцас мөн түүний хөвгүүд болон тэдний хувцас уруу цацан Аарон болон түүний хувцастай хамт түүний хөвгүүдийг болон хөвгүүдийнх нь хувцсыг ариусгав.
31Мосе, Ааронд ба хөвгүүдэд нь хэлэхдээ
—“Аарон ба хөвгүүд нь үүнийг идэх болно” гэж тушаасан ёсоор махыг уулзалтын майхны үүдэнд буцалгаж, томилгооны ёслолын сагсанд байдаг талхтай хамт идэгтүн. 32Мах болон талхны үлдэгдлийг та нар галд шатаагтун.
33Та нар томилгооны ёслолын чинь өдрүүдийг гүйцэх хүртэл уулзалтын майхны үүднээс гадагш гарч болохгүй. Учир нь та нарыг томилон тослоход долоо хоног болох юм. 34Та нарт эвлэрүүллийг үйлдэхийн тулд өнөөдөр хийгдсэнийг хийхийг ЭЗЭН тушаав. 35Та нар үхэхгүйн тулд уулзалтын майхны үүдэнд долоо хоногийн турш өдөржин шөнөжин байж, ЭЗЭНий өгөх үүргийг сахигтун. Учир нь би ийм тушаал авсан гэлээ. 36Ийнхүү Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаасан бүх зүйлийг Аарон болон түүний хөвгүүд хийв.

Одоогоор Сонгогдсон:

Леви 8: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү