Леви 5

5
1Хэрэв хүн харсан эсвэл мэдсэнээрээ гэрч болж, хараал зүхлийн дууг сонссон атлаа эс хэлснээрээ нүгэл үйлдвэл тэр хүн хилэнцээ үүрэх болно. 2Эсвэл хүн аливаа бузар зүйлд, бузар араатны сэг эсвэл бузар малын сэг эсвэл бузар мөлхөгч амьтдын сэг зэмд хүрсэн бөгөөд тэгснийгээ мэдээгүй байх аваас тэрээр бузартсан агаад ялтай болох ажгуу. 3Эсвэл бузар нь юу байхаас хамааралгүй, хүмүүний аливаа бузарт тэр хүрч, тэгснийгээ мэдээгүй байгаад, дараа нь мэдэх аваас тэрээр ялтай болой. 4Эсвэл аливаа хүн бодлогогүйгээр аливаа хэрэг явдалд мууг эсвэл сайныг хийнэ гэж амаараа ярьж, бодлогогүйгээр андгайлж, тэгснийгээ мэдээгүй байгаад дараа нь мэдэх аваас тэрээр эдгээрийн аль нэгнээр ялтай болой. 5Тиймээс эдгээрийн аль нэгээр ялтай болох аваас үүгээр нүгэл үйлдсэнээ өчих ёстой. 6Тэгээд үйлдсэн нүгэлдээ ЭЗЭНд өөрийн ялын тахил буюу бог малаас эм хурга эсвэл ямаанаас эм ишгийг нүглийн тахил болгон авчраг. Ийнхүү тахилч түүнд нүглийнх нь эвлэрүүллийг хийнэ.
7Хэрэв тэр хүн хурга авчрах чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтааг, нэгийг нь нүглийн тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ ялд зориулан ЭЗЭНд ялын тахил болгож авчрах болой. 8Тэр эдгээрийг тахилчид авчрахад тахилч нүглийн тахилд зориулсан нэгийг нь эхлээд өргөж, толгойг нь шилэн хүзүүнийх нь угаар мушгих бөлгөө. Тэрээр харин толгойг нь салгаж болохгүй. 9Тэрээр нүглийн тахилын цуснаас тахилын ширээний хажуу уруу цацаад, үлдсэн цусыг нь тахилын ширээний суурь уруу гоожуулна. Энэ нь нүглийн тахил юм. 10Тэгээд тэр удаахыг нь шатаалт тахил болгон журмын дагуу тахина. Ийнхүү тахилч үйлдсэн нүглийнх нь эвлэрүүллийг түүнд хийж, тэр уучлагдах болно.
11Хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр өсвөр тагтаа авчрах чадалгүй байвал нүгэл үйлдсэн нэгэн нь өргөлдөө ефагийн аравны нэг сайн гурилыг нүглийн тахил болгон авчрах агаад энэ нь нүглийн тахил учраас түүн дээрээ тос асгаж болохгүй, гүгэл тавьж болохгүй. 12Тэр үүнийг тахилчид авчраад тахилч үүнээс атгыг дурсгалын хувь болгон авч, үүнийгээ ЭЗЭНд өргөх галан тахилын хамт тахилын ширээн дээр шатааг. Энэ нь нүглийн тахил юм. 13Ийнхүү эдгээрийг үйлдсэн хүний нүглийн эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. Идээн өргөлийн адил үлдсэн хэсэг нь тахилчийнх болох болой” гэж айлдлаа.
Нөхөн төлбөрийн тахил
14ЭЗЭН, Мосед айлдахдаа
15Хэрэв хэн нэг нь ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг харш юм, санамсаргүй гэм үйлдэх аваас тэрээр ялын тахилд бог малаас согоггүй хуцыг ЭЗЭНд авчрах ба энэ нь ариун газрын шекелийн дагуу мөнгөн шекелээр үнэлэгдэх бөгөөд ялын тахил болох юм. 16Тэр хүн ариун зүйлсийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ нөхөн төлбөрийг төлж, үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн тахилчид өгөг. Тахилч ялын тахилын хуцаар түүнд эвлэрүүллийг хийж, тэрээр уучлагдах юм.
17Хэрэв хүн нүгэл үйлдэн, ЭЗЭНий хийхийг хориглосон зүйлсийн аль нэгийг үйлдэх аваас, хэдийгээр үүнийгээ ухаарч мэдээгүй байсан ч тэр ялтай болох бөгөөд хилэнцээ үүрэх ёстой. 18Тэрээр ялын тахилд зориулан бог малаас согоггүй хуцыг та нарын үнэлгээний дагуу, тахилчид авчраг. Санамсаргүй алдааных нь эвлэрүүллийг тахилч түүнд хийж тэрээр уучлагдах болой. 19Энэ нь ялын тахил юм. ЭЗЭНий өмнө тэр хүн гарцаагүй ялтай болой гэж айлдав.

Одоогоор Сонгогдсон:

Леви 5: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү