Леви 25:8-17

Леви 25:8-17 АБ2013

Та нар долоон Амралтын жилийг (долоог долоогоор үржүүлэн) тоол. Долоон Амралтын жилийн хугацаа нь дөчин есөн жил болно. Тэгээд эвэр бүрээг долоо дахь сарын аравны өдөр дуугаргаж, эвлэрүүлгийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун. Та нар тавь дахь жилийг ариусгаж, нутаг даяар бүх оршин суугчдад нь эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эвэр бүрээдэлт болох бөгөөд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж, хүн нэгбүр чинь ураг уруугаа эргэж явагтун. Тавь дахь жил та нарт эвэр бүрээдэлт болой. Та нар бүү тариал, зөнгөөрөө ургасныг нь ч бүү хураа, танагдаагүй усан үзмийн модноос ч жимс бүү цуглуул. Энэ нь эвэр бүрээдэлт бөгөөд та нарт ариун болой. Талбайгаас гарах үр жимсийг идэгтүн. Эвэр бүрээдэлтийн энэ жилд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж яв. Хэрэв чи хөршдөө юм худалдах юмуу хөршийнхөө гараас юм худалдан авбал та нар бие биенээ бүү мөлж. Эвэр бүрээдэлтээс хойших жилүүдийн тоогоор чи андаасаа худалдан авах бөгөөд ургацын жилүүдийн тоогоор тэр чамд худалдах ёстой. Олон жил үлдвэл та нар үнийг нь өсгөж, цөөн жил үлдвэл үнийг нь багасгах ёстой. Учир нь тэр чамд ургацын тоогоор үүнийг зарж байгаа юм. Та нар бие биенээ дарлалгүй, харин Бурханаасаа эмээгтүн. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.

Video for Леви 25:8-17