ЛЕВИТ 25:8-17

ЛЕВИТ 25:8-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

Та нар бас долоон амралтын жилийг тоолох ёстой. (долоон жилийг долоогоор үржүүлэн) Ингэвэл долоон амралтын жилүүдийн хугацаа буюу дөчин есөн жил болно. Тэгээд та нар хуцын эврэн бүрээг долоо дахь сарын аравны өдөр хаа сайгүй дуугаргах бөгөөд эвлэрүүллийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун. Ингэж та нар тавь дахь жилийг ариусган, нутаг даяар бүх оршин суугчдад эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эврийн бүрээдэлт болох бөгөөд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж явна. Хүн нэг бүр өөрийн ураг уруугаа буцаж явах болой. Тавь дахь жил нь та нарт эврийн бүрээдэлтийнх болох юм. Та нар тариалахгүй, зөнгөөрөө ургасныг нь ч хураахгүй, тайрагдаагүй усан үзмийн модноос ч жимсийг цуглуулахгүй байх ёстой юм. Учир нь энэ бол эврийн бүрээдэлт бөгөөд та нарт ариун байх ёстой. Талбайгаас гарах ургацыг идэгтүн. Эврийн бүрээдэлтийн энэ жилд та нарын хүн нэг бүр өөрийн эзэмшил уруу буцаж яв. Түүнээс гадна, хэрэв чи анддаа юм худалдах, эсвэл андынхаа гараас юм худалдан авах аваас та нар бие биедээ бурууг хийхгүй байгтун. Эврийн бүрээдэлтээс хойших жилүүдийн тоонд тааруулан чи андаасаа юм худалдан авах бөгөөд тэрээр ургацын жилүүдийн тооны дагуу чамд худалдах ёстой. Жилүүдийн ихсэх тусам та нар үнийг нь өсгөж, жилүүдийн цөөрөх тусам үнийг нь багасгах ёстой. Учир нь түүний чамд зарж буй нь ургацын тоо юм. Тиймээс та нар бие биедээ бурууг хийлгүй, харин өөрсдийн Бурханаас эмээгтүн. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

Хуваалцах
ЛЕВИТ 25 унших

ЛЕВИТ 25:8-17 Ариун Библи 2013 (АБ2013)

Та нар долоон Амралтын жилийг (долоог долоогоор үржүүлэн) тоол. Долоон Амралтын жилийн хугацаа нь дөчин есөн жил болно. Тэгээд эвэр бүрээг долоо дахь сарын аравны өдөр дуугаргаж, эвлэрүүлгийн өдөр та нар эвэр бүрээг нутаг даяараа дуугаргагтун. Та нар тавь дахь жилийг ариусгаж, нутаг даяар бүх оршин суугчдад нь эрх чөлөөг зарлагтун. Энэ нь та нарт эвэр бүрээдэлт болох бөгөөд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж, хүн нэгбүр чинь ураг уруугаа эргэж явагтун. Тавь дахь жил та нарт эвэр бүрээдэлт болой. Та нар бүү тариал, зөнгөөрөө ургасныг нь ч бүү хураа, танагдаагүй усан үзмийн модноос ч жимс бүү цуглуул. Энэ нь эвэр бүрээдэлт бөгөөд та нарт ариун болой. Талбайгаас гарах үр жимсийг идэгтүн. Эвэр бүрээдэлтийн энэ жилд хүн нэгбүр чинь эзэмшилдээ буцаж яв. Хэрэв чи хөршдөө юм худалдах юмуу хөршийнхөө гараас юм худалдан авбал та нар бие биенээ бүү мөлж. Эвэр бүрээдэлтээс хойших жилүүдийн тоогоор чи андаасаа худалдан авах бөгөөд ургацын жилүүдийн тоогоор тэр чамд худалдах ёстой. Олон жил үлдвэл та нар үнийг нь өсгөж, цөөн жил үлдвэл үнийг нь багасгах ёстой. Учир нь тэр чамд ургацын тоогоор үүнийг зарж байгаа юм. Та нар бие биенээ дарлалгүй, харин Бурханаасаа эмээгтүн. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би билээ.

Хуваалцах
ЛЕВИТ 25 унших