Гашуудал 3:19-33

Гашуудал 3:19-33 АБ2013

Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ бодох тусам Шарилж ба хор мэт гашуун. Ахуй сэтгэл минь үүнийг санах тусам Алд биедээ агшиж гудайв. Гэвч оюун бодолдоо тунгаах тусам Найдвар бас надад байна аа. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ. “ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй” Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн. ЭЗЭНий авралыг тэрээр чимээгүйхэн хүлээх нь сайн. Залуу насандаа буулгыг үүрэх нь сайн. Тохогч нь Тэр тул ганцаар суун, чимээгүй бай. Хошуу юугаа шороонд хийг, Үүнд найдвар байж магад. Хацраа бас цохигчид өг, Зэмлэлээр тэр дүүрэг. Эзэн татгалзсан ч мөнхөд бус. Энэлэлд Тэр хүргэсэн ч Энэрэл хайр нь аугаа тул өршөөл нь бат. Хэнийг ч зовоож, энэлгэхийг үл хүсэгч нь Тэр билээ.

Гашуудал 3:19-33 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв