ГАШУУДАЛ 3:19-33

ГАШУУДАЛ 3:19-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

Миний зовлон болон тэнүүчлэлийг, агь ба гашуудлыг санаач. Миний сэтгэл үнэхээр дурсан санаж, миний дотор бөхийсөн байна. Үүнийг би оюун бодолдоо дурсан саналаа, тиймээс надад найдвар бий. ЭЗЭНий хайр энэрэл үнэндээ хэзээ ч дуусахгүй. Учир нь Түүний өршөөл хэзээ ч унахгүй. Тэдгээр нь өглөө бүр шинэ юм. Таны итгэлтэй байдал агуу ажээ. “ЭЗЭН бол миний хувь” гэж сэтгэл минь хэлж байна. “Тийм учраас би Түүнд найддаг”. Түүнийг хүлээгсдэд, Түүнийг хайсан хүнд ЭЗЭН сайн ажээ. ЭЗЭНий авралыг тэр чимээгүйхэн хүлээх нь сайн болой. Залуу насандаа буулгыг үүрэх нь хүнд сайн болой. Тэрээр түүний дээр тавьснаас хойш ганцаараа суун, чимээгүй байг. Тэр хүн амаа шороон дотор хийг, тэнд найдвар байж магад. Тэрээр цохигчид хацраа өгч, зэмлэлээр дүүрэг. Учир нь Эзэн мөнхөд татгалзахгүй. Хэрэв Тэрээр гансралд хүргэдэг бол, Өөрийн арвин их хайр энэрлийн дагуу Тэрээр өршөөх бөлгөө. Учир нь Тэрээр хүсэмжлэн зовоож, хүний хөвгүүдийг гансруулдаггүй.

ГАШУУДАЛ 3:19-33 Ариун Библи 2013 (АБ2013)

Зовлон зүдүүр болон тэнүүчлэлээ бодох тусам Шарилж ба хор мэт гашуун. Ахуй сэтгэл минь үүнийг санах тусам Алд биедээ агшиж гудайв. Гэвч оюун бодолдоо тунгаах тусам Найдвар бас надад байна аа. ЭЗЭНий хайр энэрэл дуусдаггүй Өршөөл юунд нь төгсгөл үгүй. Өглөө бүр энэ нь цоо шинэ. Таны итгэлт байдал юутай аугаа вэ. “ЭЗЭН миний хувь” гэж Амин сэтгэлээсээ Би өгүүлдэг “Түүнд л хамаг найдлага минь буй” Хүсэн хүлээгсэд хийгээд Өөрийг нь хайгсдад ЭЗЭН сайн. ЭЗЭНий авралыг тэрээр чимээгүйхэн хүлээх нь сайн. Залуу насандаа буулгыг үүрэх нь сайн. Тохогч нь Тэр тул ганцаар суун, чимээгүй бай. Хошуу юугаа шороонд хийг, Үүнд найдвар байж магад. Хацраа бас цохигчид өг, Зэмлэлээр тэр дүүрэг. Эзэн татгалзсан ч мөнхөд бус. Энэлэлд Тэр хүргэсэн ч Энэрэл хайр нь аугаа тул өршөөл нь бат. Хэнийг ч зовоож, энэлгэхийг үл хүсэгч нь Тэр билээ.