Иошуа 17

17
Манассегийн нөгөө хагас овог
1Манассе Иосефын ууган хүү тул түүний овогт газар нутгийг бас хуваарилан өгөв. Манассегийн ууган хүү Махир нь Гилеадын эцэг бөгөөд дайчин эр байсан учир түүнд Башан Гилеад хоёрыг өгөв. 2Манассегийн бусад хөвгүүдэд ураг ургийнх нь дагуу тухайлбал Абиезер, Хелек, Асриел, Шехем, Хефер болон Шемида нарын хөвгүүдэд хувь ногдов. Эдгээрийг ургаар нь үзвэл, Иосефын хүү Манассегийн удмын эрчүүд билээ. 3Гэвч Манассегийн хүү Махирын гуч, Гилеадын ач, Хеферийн хүү Зелофехад нь хүүгүй, зөвхөн охидтой байлаа. Охидыг нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза гэдэг байв. 4Тэд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон удирдагчдын өмнө ойртон ирээд
—Бидэнд ах дүү нарын маань дунд өв өгөхийг ЭЗЭН, Мосед тушаасан билээ гэв. Тийнхүү ЭЗЭНий тушаалын дагуу Иошуа тэдэнд эцгийнх нь ах дүүсийн дотор өв өгөв.#Тоо 27:1–7 5Тийнхүү Манассегийн өв нь Иорданы зүүн тал дахь Гилеад болон Башан нутгаас гадна, арван зурвас газар байв. 6Учир нь Манассегийн охид, хөвгүүдийнх нь дунд өв авсан билээ. Харин Гилеадын нутаг нь Манассегийн бусад үр удамд харьяалагдав. 7Манассегийн хилийн шугам нь Ашераас Шехемийн зүүнтээ орших Михметат хүртэл үргэлжлээд, тэндээсээ Ен-таппуагийн оршин суугчдыг хамран урд зүг уруу явсан байв. 8Таппуагийн нутаг Манассед харьяалагддаг байсан боловч, Манассегийн хил дээрх Таппуа нь Ефраимын хөвгүүдэд харьяалагдав. 9Уг хил Кана хөндийн өмнө талаар урууддаг байжээ. (Манассегийн хотууд дунд энэ хотууд нь Ефраимд харьяалагддаг байв.) Манассегийн хил нь уг хөндийн хойд талаар үргэлжлэн, тэнгист ирж төгсдөг байлаа. 10Өмнөд талын газар нь Ефраимд, хойд талынх нь Манассед харьяалагдсан бөгөөд тэнгис тэдний хил хязгаар нь байв. Тэд хойд зүгт Ашер, зүүн зүгт Иссахартай хил залгадаг байлаа. 11Энэхүү Иссахар болон Ашераас гадна Бет-шеан, Иблеам суурингууд ба Дор, Ен-дор, Таанах ба Мегиддогийн оршин суугчид бүгдээрээ Манассед харьяалагдаж байв. Гурав дахь нь Нафет юм. 12Гэвч канаанчууд уг нутагт амьдарсаар байсан тул Манассегийн хөвгүүд эдгээр хотуудыг эзлэн авч чадсангүй.#Шүү 1:27–28 13Харин Израилийн хөвгүүд хүчирхэг болж, канаанчуудыг албадлагын ажилд зүтгүүлсэн хэдий ч тэднийг бүрмөсөн хөөж гаргасангүй.
Иосефын хөвгүүдийн мэдэгдэл
14Тэгтэл Иосефын хөвгүүд Иошуад
—Бид тоо томшгүй олуулаа бөгөөд ЭЗЭН биднийг арвинаар ерөөсөн байхад, яагаад та бидэнд ганцхан хувь ногдол буюу нэг л хэсэг газрыг өв болгон өгөө вэ? гэв. 15Иошуа тэдэнд
—Хэрэв та нар тийм олуулаа бөгөөд Ефраимын уулархаг нутаг та нарт хэт давчуу байгаа юм бол, ойд очиж, перизчүүд болон Рефаимын нутгийн модыг өөрсдөдөө зориулан унагааж цэвэрлэ гэв. 16Иосефын хөвгүүд
—Уулархаг нутаг бидэнд хүрэлцээтэй биш. Гэсэн ч тэр хөндий тал газар болон Бет-шеан ба түүний суурингууд мөн Иезреелийн хөндийд амьдардаг бүх канаанчууд төмөр тэрэгтэй юм байна гэв. 17Харин Иошуа, Иосефын гэр болох Ефраим ба Манассе нарт
—Та нар шиг ийм их хүчирхэг бас олуулаа улсад ганц хувь ногдол нь зохисгүй. 18Иймд уулархаг нутаг болон салбар уулс нь бас та нарынх болох ёстой. Энэ нь ой модтой ч гэсэн та нар түүнийг буулга. Канаанчууд төмөр тэрэгтэй, хүчирхэг ч гэлээ та нар тэднийг хөөн гаргаж чадна гэлээ.

Одоогоор Сонгогдсон:

Иошуа 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

Videos for Иошуа 17