Иоел 2:24-29

Иоел 2:24-29 АБ2013

Үтрэмүүд тариагаар дүүрч, Торхнууд усан үзмийн шинэ дарс, тосоор бялхах болно. “Дараа нь та нарын эсрэг Миний илгээсэн агуу их цэрэг буюу Царцаа, дэвхрэг, төөлүүр хорхой, авгалдайны цөлмөсөн он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө. Та нар хангалуун идэж, цадан Та нарт гайхамшгийг хийж өгсөн Бурхан ЭЗЭНийхээ нэрийг магтах болно. Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй. Ингэж Намайг Израилийн дунд байгааг болон Намайг Бурхан ЭЗЭН чинь бөгөөд өөр хэн ч биш гэдгийг Та нар мэдэх болно. Ард түмэн минь хэзээд ичгүүрт унахгүй. Дараа нь Би Сүнсээ бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж Хөгшчүүл чинь зүүд зүүдэлж, Залуус чинь үзэгдэл үзнэ. Боол шивэгчингүүд дээр ч Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана.

Иоел 2:24-29 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв