ИОЕЛ 2:24-29
ИОЕЛ 2:24-29 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үтрэмүүд тариагаар дүүрч, торхнууд усан үзмийн шинэ дарс болон тосоор бялхах болно. “Дараа нь та нарын дунд Миний илгээсэн агуу их цэргүүд болох сүрэг голио, мөлхөгч голио, сүйтгэгч голио, зажлагч голионуудын идэж дуусгасан он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө. Та нар идэх юмаар хангалуун байх бөгөөд цатгалан болж, та нарт гайхамшгийг хийж өгсөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг магтах болно. Тэгээд Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй. Ингэж та нар Намайг Израилийн дунд байгааг, мөн Намайг та нарын Бурхан ЭЗЭН бөгөөд өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэх болно. Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй. Түүний дараа Би Өөрийн Сүнсийг бүх хүн төрөлхтөнд цутгана. Та нарын хөвгүүд, охид эш үзүүлэн, өвгөд чинь зүүд зүүдэлж, залуус чинь үзэгдлүүд үзнэ. Тэдгээр өдрүүдэд Би боолууд, шивэгчингүүд дээр ч Өөрийн Сүнсээ цутгана.
ИОЕЛ 2:24-29 Ариун Библи 2013 (АБ2013)
Үтрэмүүд тариагаар дүүрч, Торхнууд усан үзмийн шинэ дарс, тосоор бялхах болно. “Дараа нь та нарын эсрэг Миний илгээсэн агуу их цэрэг буюу Царцаа, дэвхрэг, төөлүүр хорхой, авгалдайны цөлмөсөн он жилүүдийг Би та нарт нөхөн төлнө. Та нар хангалуун идэж, цадан Та нарт гайхамшгийг хийж өгсөн Бурхан ЭЗЭНийхээ нэрийг магтах болно. Тэгээд ард түмэн минь хэзээ ч ичгүүрт унахгүй. Ингэж Намайг Израилийн дунд байгааг болон Намайг Бурхан ЭЗЭН чинь бөгөөд өөр хэн ч биш гэдгийг Та нар мэдэх болно. Ард түмэн минь хэзээд ичгүүрт унахгүй. Дараа нь Би Сүнсээ бүх махбод дээр цутгана. Хөвгүүд, охид чинь эш үзүүлж Хөгшчүүл чинь зүүд зүүдэлж, Залуус чинь үзэгдэл үзнэ. Боол шивэгчингүүд дээр ч Тэр өдрүүдэд Би Сүнсээ цутгана.