Иов 8:1-7

Иов 8:1-7 АБ2013

Дараа нь шух хүн Билдад хариулан —Хэр удаан чи эдгээр зүйлийг чалчиж, Амны чинь үгс хүчит салхи болох юм бэ? Бурхан шударга ёсыг завхруулдаг уу? Төгс Хүчит Нэгэн зөв юмыг завхруулдаг уу? Хэрэв хөвгүүд чинь Түүний эсрэг нүгэл үйлдсэн бол Тэр тэднийг гэмт үйлдлийнх нь гарт тушаадаг. Хэрэв чи Бурханыг хайж, Төгс Хүчит Нэгэний өршөөлийг гуйх юм бол, Хэрэв чи цэвэр бөгөөд зөв шударга бол, Тэр гарцаагүй чиний төлөө Өөрөө босож, Чиний зөв шударга орон гэрийг дахин босгоно. Эхлэл чинь бага байсан ч Төгсгөл чинь агуу их болно.