Иов 42:1-6

Иов 42:1-6 АБ2013

Дараа нь Иов, ЭЗЭНд хариулан —Та бүхнийг үйлдэж чаддаг, Зорьсонд тань боломжгүй нь үгүй гэдгийг би мэднэ. “Мэдлэггүйгээр зорилго зөвлөгөөг хаадаг Би хэн юм бэ?” Миний хувьд үл мэдэх Дэндүү гайхалтай, ойлгоогүй зүйлээ би ярьж дээ, Та сонсооч, би ярья. Танаас асууя би, надад мэдүүлээч. Таны тухай чихээрээ сонсож л байлаа, би. Тэгтэл одоо нүд минь Таныг харж байна. Харин би хэлснээсээ буцаж байна. Үнс шороон дунд гэмшье гэв.