Иов 22

22
Елифазын үг: Иовын нүгэл үлэмж их
(22:1—27:23)
1Дараа нь теман хүн Елифаз хариулж,
2—Хүн гэдэг Бурханд нэмэр болж чадах уу?
Хамгийн цэцэн нь ч Түүнд үйлчилж чадах уу?#Иов 35:6–8
3Чи зөвийг үйлдлээ гэхэд
Түүнд ямар ашиг болох вэ?
Чи замаа төгс болголоо гээд
Түүнд ямар нэмэр болох вэ?
4Чамайг зэмлэдэг нь чиний төлөө бус уу?
Чиний эсрэг шүүлт явуулахын тулд гэж үү?
5Хар санаа чинь үлэмж их,
Хилэнц чинь төгсөшгүй бус уу?
6Учир нь чи ах дүүсээсээ шалтгаангүйгээр барьцаа авч,
нүцгэний хувцсыг хуу татсан.
7Ядарсан хүнд чи уух ус өгөөгүй,
өлссөн хүнээс талх харамласан.
8Гэвч газар дэлхий чадалтай хүнд харьяалагддаг бөгөөд
алдар хүндтэй хүн энд оршин суудаг.
9Өөрөө чи бэлэвснүүдийг хоосон буцаасан,
Өнчидийн гарыг няцаасан.
10Тиймээс урхи чамайг хүрээлж,
гэнэтийн айдас чамайг түгшээж
11эсвэл чи харж чадахгүй болох харанхуй,
үерийн ус чамайг нөмөрдөг билээ.
12Бурхан, тэнгэрийн өндөрт байгаа бус уу?
Алсын оддыг хар,
Тэд ямар өндөр юм бэ!
13Чи “Бурхан юу мэддэг билээ?
Тэрээр гүн харанхуйг нэвтлэн шүүж чадах уу?
14Үүлс Түүний нуугдах газар тул
Тэрээр харж чаддаггүй.
Тэрээр тэнгэрийн тойрогт алхдаг” гэдэг.
15Цөвт муу хүмүүсийн явж өнгөрсөн эртний жимийг
чи дагах уу?
16Тэд цагаасаа өмнө авагдаж,
Тэдний үндэс нь гол мөрнөөр угаагдаж устсан.
17Тэд Бурханд “Биднээс холд!”
“Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.
18Гэсэн хэдий ч Тэр тэдний гэрүүдийг сайнаар дүүргэсэн билээ.
Харин гэм буруутнуудын зөвлөгөө надаас хол байг!
19Зөв шударга хүмүүс хараад,
баярладаг бөгөөд гэмгүй хүмүүс тэднийг тохуурхаж,
20“Бидний өстнүүд үнэхээр таслагдаж,
тэдний үлдэгсдийг гал залгив” гэцгээдэг.
21Одоо Түүнийг таньж, Түүнтэй эвтэй байгтун.
Тэгвэл чамд сайн нь ирэх болно.
22Түүний амнаас зааврыг хүлээн авч,
Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.
23Хэрэв чи Төгс Хүчит Нэгэн уруу#22:23 ЭНО-д даруугаар эргэвэлэргэвэл,
Чи дахин сэргэнэ,
Хэрэв чи шударга бус байдлыг майхнаасаа хол зайлуулаад,
24Алтыг шороонд булж,
Офирын алтыг горхины чулуудын дунд орхих аваас
25Төгс Хүчит Нэгэн чиний алт болон шилмэл мөнгө болох болно.
26Учир нь тэгэх аваас чи Төгс Хүчит Нэгэний таалалд оршиж,
Нүүрээ Бурхан өөд өргөх болно.
27Чи Түүнд залбирах бөгөөд
Тэр чамайг сонсох болно.
Чи ам өчгөө ч биелүүлэх болно.
28Чи ямар нэг хэрэг таслахад
тэр нь чиний төлөө бүтэмжтэй байж,
зам дээр чинь гэрэл гийх болно.
29Тэд чамайг дорд болгоход
Чи итгэлтэйгээр ярих болно.#22:29 Магадлалтай хэсэг: Бурхан бардмыг сүйрүүлнэ.
Тэрээр даруу хүнийг аврах болно.
30Тэрээр гэмгүйг аврах бөгөөд
Гарын чинь цэврээр дамжин тэр аврагдах болно гэв.#22:30 Энэ эшлэл Еврейд нь тодорхой бус.

Одоогоор Сонгогдсон:

Иов 22: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна