Иов 17

17
Тайвшралын төлөөх залбирал
1Сүнс минь бачимдаж, өдрүүд минь гүйцэж,
Булш л надад хэдийнээ бэлтгэгджээ.
2Эргэн тойронд минь дүүрэн тохуурхал,
Нүд минь тэдний дайсагнал дээр бэлчинэ.
3Одоо, Өөрийнхөө өмнө миний төлөө барьцааг тавиач.
Миний батлан даагч болох хэн байна вэ?
4Та тэдний зүрх сэтгэлийг
Ухаарлаас нуусан учраас
Та тэднийг өргөхгүй.
5Олзны төлөө нөхрийнхөө эсрэг мэдүүлгэ өгөгчийн
үр хүүхдүүдийн нүд сульдах болно.#17:5 ЭЗО-д Мөнгөний төлөө нөхрөөсөө урвагчийн үр хүүхэд өлсгөлөн явна гэж хуучны үг хэлдэг.
6Гэвч Тэр намайг хүмүүсийн ёгт үг болгосон бөгөөд
Нүүр өөдөө нулимуулагч нь би болов.
7Уй гашуугаас болж нүд минь ч улам бүүдийж,
Бүх мөч минь сүг сүүдэр шиг болов.
8Зөв шударга хүмүүс үүнийг хараад цочирдож,
Гэмгүй нэг нь сүсэг бишрэлгүйчүүдэд бухимдана.
9Гэсэн ч зөвт нэгэн замаа хөөн явж,
Гар цэвэр нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.
10Харин та нар дахин заавал ирээрэй,
Мэргэн нэгнийг та нарын дундаас үл олно, би.
11Миний хоногууд өнгөрөн одож,
миний санаанууд, бүр зүрхний минь хүслүүд ч тасран үгүй болов.
12Тэд харанхуй орчинд “Гэрэл ойрхон байна” гэж шөнийг өдөр болгодог аж.
13Хэрэв би Үхэгсдийн орныг гэрээ гэж харвал,
Хэрэв би өөрийнхөө орыг харанхуйд засвал
14Нүхийг “Эцэгээ”
Өтийг “Ээж, эгчээ” гэвэл
15Найдвар минь тэгээд хаана байх вэ?
Найдварыг минь хүн олж харах уу?
16Энэ нь Үхэгсдийн орон уруу доош унах уу?
Эцэстээ бид хамтдаа шороо тоос болох уу?#17:16 ЭНО-д Найдвар надад үлдэхгүй

Одоогоор Сонгогдсон:

Иов 17: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү