Иохан 3:31-36

Иохан 3:31-36 АБ2013

Дээрээс Ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс Ирэгч бүхний дээр байдаг. Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. Түүний гэрчлэлийг хүлээн авагч нь Бурхан бол үнэн гэдгийг батлан тамгалсан юм. Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүгдийг өгсөн юм. Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.