ИОХАН 3:31-36
ИОХАН 3:31-36 Ариун Библи, 2004 (АБ2004)
Дээрээс ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс ирэгч нь [бүхний дээр байдаг]. Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Бурхан бол үнэн гэж батлан тамгалсан юм. Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүх юмсыг өгсөн юм. Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг.
ИОХАН 3:31-36 Ариун Библи 2013 (АБ2013)
Дээрээс Ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс Ирэгч бүхний дээр байдаг. Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. Түүний гэрчлэлийг хүлээн авагч нь Бурхан бол үнэн гэдгийг батлан тамгалсан юм. Бурханаас илгээгдсэн Тэр, Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүгдийг өгсөн юм. Хүүд итгэдэг нь мөнх амьтай. Харин Хүүд дуулгаваргүй нь мөнх амийг эс үзэх бөгөөд Бурханы уур хилэн түүн дээр оршино.