Иохан 21:1-14

Иохан 21:1-14 АБ2013

Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулав. Тэр Өөрийгөө ингэж харуулжээ. Симон Петр, Ихэр гэгддэг Томас, Галилын Канаагийн Натанаел, Зебедеен хөвгүүд бас Түүний шавь нараас хоёр өөр хүн цугтаа байв. Симон Петр тэдэнд —Би загас барихаар явлаа гэхэд тэд —Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй. Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Есүс гэж таньсангүй. Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт идчих юм байна уу? гэхэд тэд —Алга гэлээ. Есүс тэдэнд —Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд маш их загас торонд нь орсноос болоод татаж чадахааргүй болжээ. Тэгтэл Есүсийн хайртай шавь нь Петрт —Энэ чинь Эзэн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн байна” гэхийг сонсмогц нүцгэн байснаа гадуур нөмрөгөө бүсэлж, тэнгис уруу үсрэн оров. Харин бусад шавь нар нь эргээс холгүй, хоёр зуу орчим тохой зайтай л байсан тул дүүрэн загастай тороо чирсээр жижиг завиараа ирлээ. Тэд газар дээр гараад, модны нүүрсний гал, дээр нь байх загасыг болон талхыг харав. Есүс тэдэнд —Сая барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ. Симон Петр авчирч, нэг зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо газар дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа. Есүс тэдэнд —Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас хэн нь ч —Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй. Есүс ирж, талх бас загас тэдэнд өгөв. Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм.

Иохан 21:1-14 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна