ИОХАН 21:1-14

ИОХАН 21:1-14 Ариун Библи 2013 (АБ2013)

Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулав. Тэр Өөрийгөө ингэж харуулжээ. Симон Петр, Ихэр гэгддэг Томас, Галилын Канаагийн Натанаел, Зебедеен хөвгүүд бас Түүний шавь нараас хоёр өөр хүн цугтаа байв. Симон Петр тэдэнд —Би загас барихаар явлаа гэхэд тэд —Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй. Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Есүс гэж таньсангүй. Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт идчих юм байна уу? гэхэд тэд —Алга гэлээ. Есүс тэдэнд —Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд маш их загас торонд нь орсноос болоод татаж чадахааргүй болжээ. Тэгтэл Есүсийн хайртай шавь нь Петрт —Энэ чинь Эзэн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн байна” гэхийг сонсмогц нүцгэн байснаа гадуур нөмрөгөө бүсэлж, тэнгис уруу үсрэн оров. Харин бусад шавь нар нь эргээс холгүй, хоёр зуу орчим тохой зайтай л байсан тул дүүрэн загастай тороо чирсээр жижиг завиараа ирлээ. Тэд газар дээр гараад, модны нүүрсний гал, дээр нь байх загасыг болон талхыг харав. Есүс тэдэнд —Сая барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ. Симон Петр авчирч, нэг зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо газар дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа. Есүс тэдэнд —Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас хэн нь ч —Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй. Есүс ирж, талх бас загас тэдэнд өгөв. Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм.

Хуваалцах
ИОХАН 21 унших

ИОХАН 21:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

Түүнээс хойш Есүс Тибер тэнгисийн хавиар Өөрийгөө шавь нартаа дахин харуулжээ. Тэр Өөрийгөө ингэж харуулав. Симон Петр, ихэр гэгддэг Томас, Галилын Канагийн Натанаел, Зебедеен хөвгүүд бас Түүний шавь нараас хоёр өөр хүн цугтаа байв. Симон Петр тэдэнд —Би загас барихаар явлаа гэхэд тэд —Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр шөнө тэд юу ч барьсангүй. Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч шавь нар нь Түүнийг таньсангүй. Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт ямар ч загас алга уу? гэхэд тэд —Алга гэлээ. Есүс тэдэнд —Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олз олно гэв. Тэд тороо тийш нь хаясанд, маш их загас торонд нь орсон тул тэд тороо ч татаж чадахааргүй болжээ. Тэгтэл Есүсийн хайртай байсан шавь Петрт —Энэ чинь Эзэн мөн байна гэлээ. Симон Петр “Энэ чинь Эзэн мөн байна” гэхийг сонсмогц загасчлахын тулд тайлсан байсан гадуур хувцсаа өмсөж, тэнгис уруу үсрэн оров. Харин бусад шавь нар нь жижиг завиндаа дүүрэн загастай тороо чирсээр ирлээ. Учир нь тэд эргээс холгүй боловч хоёр зуу орчим тохой зайтай байжээ. Тэд эрэг дээр гараад, модны нүүрсний гал дээр нь байх загас болон талхыг харав. Есүс тэдэнд —Саяын барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ. Симон Петр очиж, зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо эрэг дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа. Есүс тэдэнд —Нааш ир. Өглөөний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мөн гэдгийг мэдэж байсан шавь нараас нь хэн нь ч —Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй. Есүс ирж, талх авч тэдэнд өгөв. Бас загас өгөв. Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа шавь нартаа Өөрийгөө харуулсны гурав дахь нь байсан юм.

Хуваалцах
ИОХАН 21 унших