Иохан 2:13-25

Иохан 2:13-25 АБ2013

Иудейчүүдийн Алгасал баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу явав. Тэрээр үхэр, хонь, тагтаа худалдаалагчид ба мөнгө солигчид сүм дотор сууж байгааг хараад, дээсээр шилбүүр хийж хонь үхэр бүгдийг нь сүмээс тууж гарган, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж, ширээг нь хөмрүүлээд, тагтаа худалдаж байсан хүмүүст —Энэ юмнуудаа зайлуул. Эцэгийн минь гэрийг наймааны газар бүү болго гэлээ. Шавь нар нь “Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгих болно” гэж бичигдсэн байдгийг санацгаав. Тэгтэл иудейчүүд Түүнд —Эдгээрийг үйлдсэн Та ямар тэмдэг бидэнд үзүүлэх вэ? гэв. Есүс тэдэнд —Энэ сүмийг нураа. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд иудейчүүд —Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв. Харин Есүс Өөрийн бие болох сүмийн тухай айлдсан аж. Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад Тэр үүнийг айлдсаныг шавь нар нь санаж, Бичвэр болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээсэн юм. Алгасалын баяраар Иерусалимд байхдаа Есүсийн хийсэн тэмдгүүдийг олон хүн үзээд Түүний нэрэнд итгэжээ. Харин Есүс өөрийгөө тэдэнд эс даатгасан нь Тэрээр бүх хүнийг мэдэж байсных билээ. Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна