ИОХАН 2:13-25

ИОХАН 2:13-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Иудейчүүдийн Дээгүүр Өнгөрөх баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу очив. Тэрээр сүмийн дотор үхэр, хонь, тагтаа худалдаалагчид, мөн мөнгө солигчдын сууж байхыг хараад, дээсээр шилбүүр хийж, хонь үхэр бүгдийг нь сүмээс туун гаргаад, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж ширээг нь хөмрүүлээд, тагтаа худалдаж байсан хүмүүст —Энэ юмнуудаа зайлуул. Миний Эцэгийн гэрийг наймааны газар болгохоо зогсоо гэлээ. Шавь нар нь “Таны гэрийн төлөөх зүтгэл Намайг залгих болно” хэмээн бичигдсэн байдгийг санацгаав. Тэгтэл иудейчүүд Түүнд —Энэ бүхнийг үйлдсэн Та бидэнд ямар тэмдгийг үзүүлэх вэ? гэв. Есүс тэдэнд —Энэ сүмийг устга. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд иудейчүүд —Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал, үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв. Гэтэл Есүс Өөрийн биеийн сүмийн тухай айлдсан ажээ. Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад үүнийг Тэр айлдсаныг шавь нар нь санаж, Судар болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээв. Есүсийг Дээгүүр Өнгөрөх баяраар Иерусалимд байхад нь олон хүн Түүний хийсэн тэмдгүүдийг үзээд, Түүний нэрэнд итгэжээ. Харин Өөрийнхөө хувьд Есүс Өөрийгөө тэдэнд даатгасангүй. Учир нь Тэр бүх хүнийг мэдэж байв. Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.

Хуваалцах
ИОХАН 2 унших

ИОХАН 2:13-25 Ариун Библи 2013 (АБ2013)

Иудейчүүдийн Алгасал баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу явав. Тэрээр үхэр, хонь, тагтаа худалдаалагчид ба мөнгө солигчид сүм дотор сууж байгааг хараад, дээсээр шилбүүр хийж хонь үхэр бүгдийг нь сүмээс тууж гарган, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж, ширээг нь хөмрүүлээд, тагтаа худалдаж байсан хүмүүст —Энэ юмнуудаа зайлуул. Эцэгийн минь гэрийг наймааны газар бүү болго гэлээ. Шавь нар нь “Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгих болно” гэж бичигдсэн байдгийг санацгаав. Тэгтэл иудейчүүд Түүнд —Эдгээрийг үйлдсэн Та ямар тэмдэг бидэнд үзүүлэх вэ? гэв. Есүс тэдэнд —Энэ сүмийг нураа. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд иудейчүүд —Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв. Харин Есүс Өөрийн бие болох сүмийн тухай айлдсан аж. Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад Тэр үүнийг айлдсаныг шавь нар нь санаж, Бичвэр болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээсэн юм. Алгасалын баяраар Иерусалимд байхдаа Есүсийн хийсэн тэмдгүүдийг олон хүн үзээд Түүний нэрэнд итгэжээ. Харин Есүс өөрийгөө тэдэнд эс даатгасан нь Тэрээр бүх хүнийг мэдэж байсных билээ. Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.

Хуваалцах
ИОХАН 2 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна