Иеремиа 7

7
ЭЗЭНий шийтгэлийг Иеремиа тунхаглав
1Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь 2“ЭЗЭНий өргөөний хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ «ЭЗЭНд мөргөхөөр энэ хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээрэй. 3Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж хэлж байна. “Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно. 4«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ. 5Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хэн хүн ба хөршийнх нь хооронд шударга ёсыг үнэхээр хэрэгжүүлбэл, 6та нар ирмэл хүмүүсийг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу буюу сүйрэл уруугаа явахгүй бол 7та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутаг болох энэ газарт Би та нарыг суулгана. 8Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна. 9Та нар хулгай хийж, алж, завхайран хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад, 10дараа нь ирж, нэрээр минь нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлийг хийхийн тулд “Бид аврагдсан билээ!” гэж хэлэх нь үү? 11Нэрээр минь нэрлэгддэг энэ өргөө та нарын нүдэнд дээрэмчдийн үүр болсон уу? Үзэгтүн, Би, Би хүртэл харсан юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.#Мт 21:13; Мк 11:17; Лк 19:46 12“Нэрийнхээ оршихуйн газар болгон анх Би Шилог#7:12 Шило: Елигийн үед ЭЗЭНий авдар хадгалагдаж байсан газар. (1См 1:3 үз.) Энэ хотыг филистчүүд устгасан бололтой. сонгосон. Тийш одоо очиж, Миний ард түмэн Израилийн муу муухай явдлаас болж түүнд юу хийснийг минь хар.#Иош 18:1; Дуу 78:60; Иер 26:6 13Эдүгээ та нар эдгээр бүх зүйлийг үйлдсэн тул” гэж ЭЗЭН тунхаглаж байна, «Мөн эртнээс ямагт ярин Би та нарт хэлсэн боловч та нар сонсоогүй, Би та нарыг дуудсаар байсан боловч та нар хариулаагүй тул, 14та нарын итгэдэг, нэрээр минь нэрлэгддэг өргөөнүүдэд мөн та нарт болон та нарын эцэг өвгөдөд Миний өгсөн газарт ч тэр, Шилод үйлдсэний адил Би үйлдэнэ. 15Та нарын бүх ах дүү, Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг мэлмийнээсээ гарган хаяна.
Хүмүүсийн дуулгаваргүй байдал
16Чиний хувьд, энэ ард түмний төлөө бүү залбир, тэдний төлөө хашхиралт, залбирлыг бүү өргө. Надад зуучлан бүү залбир. Учир нь Би чамайг сонсохгүй. 17Иудагийн хотууд болон Иерусалимын гудамжинд юу хийгдэж байгааг чи харахгүй байна уу? 18Хүүхдүүд нь түлээ түүж, эцгүүд нь гал ноцоож, эмэгтэйчүүд нь тэнгэрийн хатанд боов хийхээр зуурсан гурил нухдаг бөгөөд Намайг уурлуулахын тулд ондоо бурхдад ундаан өргөлийг цутгадаг.#Иер 44:7–19 19Тэд Намайг өдсөн бус уу?» гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Өөрөө өөрийгөө гэмтээж байгаа нь тэд өөрсдөө биш үү?” 20Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, уур хилэн минь энэ газар дээр, хүн ба адгуус дээр, талын модод ба газрын үр жимс дээр буух болно. Энэ нь шатах бөгөөд унтраагдахгүй.” 21Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
— Шатаалт тахилуудаа өргөлүүд дээрээ нэмж, мах ид. 22Учир нь Би та нарын эцэг өвгөдийг Египет нутгаас гаргасан өдөр тэдэнд шатаалт тахил болон өргөлүүдийн талаар хэлээгүй эсвэл тушаагаагүй. 23Харин Миний тэдэнд тушаан хэлсэн нь «Дуу хоолойг минь дагагтун. Тэгээд Би та нарын Бурхан болж, та нар хүмүүс минь болно. Миний та нарт тушаасан бүх замаар алх, тэгвэл та нарт л сайн байх болно» гэсэн. 24Гэтэл тэд дагаагүй, чихээ ч тавиагүй, харин цөвт муу зүрхнийхээ зөвлөгөө ба зөрүүд байдалдаа урагшаа бус, хойшоо явав. 25Та нарын эцэг өвгөд Египет нутгаас гарч ирсэн тэр өдрөөс хойш өнөөг хүртэл Би та нарт Өөрийн зарц, бүх эш үзүүлэгчдийгээ өдөр бүр илгээсэн билээ. 26Гэтэл тэд Намайг сонссонгүй, чих тавьсан ч үгүй, харин хүзүү хөшүүн загнав. Тэд эцэг өвгөдөөсөө илүү муу муухайг үйлджээ. 27Чи эдгээр бүх үгийг тэдэнд хэлэх боловч тэд чамайг сонсохгүй. Чи тэднийг дуудах боловч тэд чамд хариулахгүй. 28Чи тэдэнд “Энэ бол Бурхан ЭЗЭНийхээ дуу хоолойг дагаагүй эсвэл залруулгыг хүлээж аваагүй үндэстэн юм. Үнэн тэдний амнаас устаж, таслагдсан билээ.
29Үсээ тайрч хаяад,
Нүцгэн дов толгод дээр гашууд.
Учир нь Түүний хилэнг өдөөсөн энэ үеийнхнийг
ЭЗЭН голж, орхисон.”
30“Учир нь Иудагийн хөвгүүд Миний мэлмийд мууг үйлджээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Нэрээр минь нэрлэгддэг гэрийг бузарлахын тулд тэд жигшүүрт зүйлсээ тэнд тавьсан билээ. 31Тэд охид, хөвгүүдээ галд шатаахаар Бен-хинномын хөндийд Тофетын мөргөлийн өндөрлөгүүдийг барив. Ийм зүйлийг Би тушаана гэж үү? Тийм зүйл миний санаанд орно гэж үү?#Лев 18:21; 2Ха 23:10; Иер 32:35 32Тиймээс үзэгтүн, энэ нь Тофет эсвэл Бен-хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхгүй, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна. Учир нь газар байхгүй тул тэд Тофетэд булшлах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33“Энэ хүмүүсийн хүүр нь тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдын идэш болно. Тэднийг хэн ч үргээж цочоохгүй. 34Тэгэхэд Би Иудагийн хотуудаас болон Иерусалимын гудамжнуудаас хөөр, баяр баясгалангийн дууг мөн сүйт залуу хийгээд сүйт бүсгүйн дууг зогсооно. Учир нь энэ газар нутаг цөлмөгдөх болно.”#Иер 16:9, 25:10; Илч 18:23

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү