Иеремиа 40

40
Иеремиа захирагч Гедалиа хоёр
1Иеремиаг ахлах хамгаалагч Небузарадан Рамагаас сулласны дараа түүнд ЭЗЭНээс ирсэн үгс энэ болой. Тэрээр Вавилон уруу цөлөгдөж байсан Иерусалим ба Иудагийн бүх цөлөгдөгчийн дунд Иеремиаг гинжээр хүлэгдсэн байхад нь авсан юм. 2Ахлах хамгаалагч, Иеремиаг аваад, түүнд
—Бурхан ЭЗЭН чинь энэ нутгийн эсрэг энэ гай гамшгийг айлджээ. 3Ингээд ЭЗЭН авчирч, яг айлдсан шигээ үйлдэв. Та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, дуу хоолойг нь эс сонсов. Тиймээс энэ зүйл та нарт тохиолджээ. 4Үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв надтай хамт Вавилон уруу явахыг чи сайн гэж үзэж байвал явагтун. Би чамайг харж халамжлах болно. Харин надтай хамт Вавилон уруу явахыг муу зүйл гэж үзэж байвал болигтун. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Зөв зүйтэй, сайн гэж бодож байгаа газартаа очигтун гэж хэлэв. 5Иеремиаг буцаагүй байхад
—Иудагийн хотуудыг хариуцуулан Вавилоны хааны томилсон Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа уруу буцан явж, түүнтэй хамт ард түмний дунд амьдар. Эсвэл чамд явахад зөв зүйтэй гэж санагдаж буй ямар ч хамаагүй газар уруу яв гэж хэлэв. Ингээд ахлах хамгаалагч түүнд хүнс болон бэлэг өгч, түүнийг суллав. 6Тэгээд Иеремиа Мизпа уруу Ахикамын хүү Гедалиа уруу явж, түүнтэй хамт уг нутагт үлдсэн ард түмний дунд амьдрав.
7Вавилоны хаан нь Ахикамын хүү Гедалиад тэр нутгийг хариуцуулан томилж, Вавилон уруу цөлөгдөөгүй хамгийн ядуу хүмүүс тэр нутгийн эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг түүнд хариуцуулсныг талбай дахь цэргийн бүх удирдагч мөн тэдний эрчүүд сонсоод#2Ха 25:22–24 8Нетаниагийн хүү Ишмаел, Кареагийн хөвгүүд Иоханан, Ионатан нар, Танхуметын хүү Сераиа, нетофат хүн Ефаин хөвгүүд мөн маакат хүний хүү Иезаниа нар мөн тэдний эрчүүд Гедалиа уруу Мизпад ирэв. 9Тэгэхэд Шафаны ач, Ахикамын хүү Гедалиа тэдэнд мөн эрчүүдэд нь тангараглаж
—Халдеичуудад үйлчлэхээс бүү ай. Энэ газартаа амьдарч, Вавилоны хаанд үйлчил. Ингэх нь та нарт өлзийтэй байх болно. 10Миний хувьд, үзэгтүн, бидэн дээр ирэх халдеичуудын өмнө зогсохын тулд би Мизпад амьдран сууна. Харин та нарын хувьд, та нар дарс, зуны жимс, тос хураан савнууддаа хийж, эзэлсэн хотууддаа амьдар гэж хэлэв. 11Түүнчлэн Моаб дахь, Аммоны хөвгүүдийн дундах, Едом ба бүх нутаг дахь хамаг иудейчүүд нь Вавилоны хаан Иудад үлдэгсдийг орхиж, тэдний дээр Шафаны ач, Ахикамын хүү Гедалиаг томилсныг сонсов. 12Тэгээд хамаг иудейчүүд зайлуулагдсан байсан бүх газраас буцан ирж, Иудагийн нутаг уруу, Мизпа дахь Гедалиа дээр ирэн, дарс ба зуны жимсийг маш элбэг дэлбэгээр хураав. 13Тэгтэл Кареагийн хүү Иоханан ба талбай дахь цэргийн бүх удирдагч Гедалиа уруу Мизпад ирж, 14түүнд
—Аммоны хөвгүүдийн хаан Баалис нь таны амийг авахуулахаар Нетаниагийн хүү Ишмаелыг илгээснийг та сайн ухаарч байна уу? гэж хэлэв. Ахикамын хүү Гедалиа тэдэнд үл итгэв. 15Тэгэхэд Кареагийн хүү Иоханан нь Мизпад Гедалиатай нууцаар ярьж
—Би явж, Нетаниагийн хүү Ишмаелыг алъя. Хэнд ч мэдэгдэхгүй. Тэр юунд таныг алж, ингэснээр тан дээр цугларсан бүх иудейчүүд тархан, Иудагийн үлдэгсэд устах ёстой билээ? гэв. 16Харин Ахикамын хүү Гедалиа, Кареагийн хүү Иохананд
—Ийм юм бүү хий. Чи Ишмаелын талаар худал хэлж байна гэв.

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 40: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү