Ингээд ЭЗЭН авчирч, яг айлдсан шигээ үйлдэв. Та нар ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж, дуу хоолойг нь эс сонсов. Тиймээс энэ зүйл та нарт тохиолджээ. Үзэгтүн, чиний гар дахь гинжнүүдээс би чамайг өнөөдөр чөлөөлж байна. Хэрэв надтай хамт Вавилон уруу явахыг чи сайн гэж үзэж байвал явагтун. Би чамайг харж халамжлах болно. Харин надтай хамт Вавилон уруу явахыг муу зүйл гэж үзэж байвал болигтун. Хараач, бүх нутаг чиний өмнө байна. Зөв зүйтэй, сайн гэж бодож байгаа газартаа очигтун гэж хэлэв.