Иеремиа 27

27
Небухаднезарын буулга
1Иудагийн хаан, Иосиагийн хүү Зедекиагийн хаанчлалын эхэнд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж, айлдав.#2Ха 24:18–20; 2Шс 36:11–13 2ЭЗЭН надад айлдахдаа
— Өөртөө дөнгөнүүд болон буулгуудыг хийж, хүзүүндээ углаад, 3Иерусалимд, Иудагийн хаан Зедекиа дээр ирсэн элч нараар Едомын хаан, Моабын хаан, Аммоны хөвгүүдийн хаан, Тирийн хаан мөн Сидоны хаанд хэл явуул. 4Тэдэнд өөрсдийн эзэд уруу явахыг тушааж, “Түг түмдийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байгаа бөгөөд та нар эздэдээ ингэж хэл. 5«Би аугаа хүч чадлаараа, сунгасан мутраараа дэлхий ба үүний гадаргуу дээрх хүн, араатан амьтдыг бүтээсэн бөгөөд мэлмийд минь тааллыг олсон нэгэнд үүнийгээ Би өгнө. 6Одоо Би энэ бүх нутгийг Өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарын гарт өгсөн бөгөөд Би мөн түүнд үйлчлүүлэхээр хээр талын амьтдыг түүнд өгсөн. 7Газар нутгийнх нь цаг иртэл бүх үндэстэн түүнд, хөвгүүдэд нь болон ач нарт нь үйлчлэх болой. Дараа нь олон үндэстэн мөн их хаад түүнийг зарцаа болгоно. 8Вавилоны хаан Небухаднезарт үйлчлэхгүй мөн Вавилоны хааны буулган дор хүзүүгээ тавихгүй үндэстэн эсвэл хаанчлал байвал Би тэр үндэстнийг түүний гараар устгах хүртэлээ илд, өлсгөлөн ба тахлаар шийтгэнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 9“Харин та нарын хувьд, та нартай ярин «Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй» гэж хэлдэг өөрсдийн эш үзүүлэгчид, төлгөчид, зүүд тайлагчид, ид шидтэнүүд эсвэл илбэчдийг бүү сонс. 10Учир нь тэд та нарыг газар нутгаас чинь хол зайлуулахын тулд та нарт худлыг эш үзүүлдэг. Би та нарыг хөөн зайлуулах бөгөөд та нар мөхнө. 11Харин хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд үйлчлэх үндэстнүүдийг Би газар нутагт нь үлдээх бөгөөд тэд газар хагалж, тэнд амьдрах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэж хэл. 12Би энэ бүхэнтэй адил үгсийг Иудагийн хаан Зедекиад ярьж,
—Хүзүүгээ Вавилоны хааны буулган доор тавьж, түүнд болон ард түмэнд нь үйлчилж амьдар! 13Вавилоны хаанд үйлчлэхгүй үндэстэнд ЭЗЭН айлдсаны адил чи болон чиний ард түмэн илд, өлсгөлөн болон тахлаар үхэж яах юм бэ? 14Тиймээс “Та нар Вавилоны хаанд үйлчлэхгүй” гэж чамд хэлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд чамд худлыг эш үзүүлдэг. 15Учир нь Би тэднийг илгээгээгүй гэж ЭЗЭН тунхаглаж байна. Харин Би та нарыг зайлуулж, та нарыг болон та нарт эш үзүүлдэг эш үзүүлэгчдийг мөхөөхийн тулд тэд нэрээр минь хуурмагаар эш үзүүлдэг” гэж хэлэв. 16Би тахилчдад болон энэ бүх ард түмэнд
—ЭЗЭН ингэж айлдаж байна. Та нарт “Үзэгтүн, ЭЗЭНий өргөөний сав суулгууд Вавилоноос удахгүй буцаж ирнэ” гэж хэлэн эш үзүүлдэг эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс. Учир нь тэд та нарт худлыг эш үзүүлдэг. 17Тэднийг бүү сонс. Вавилоны хаанд үйлчилж, амьдар! Энэ хот юунд сүйрэх ёстой юм бэ? 18Харин тэд эш үзүүлэгчид мөн болоод ЭЗЭНий үг тэдэнтэй хамт байгаа бол ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудыг Вавилон уруу явуулахгүйн төлөө түг түмдийн ЭЗЭНээс тэд одоо гуйг. 19Учир нь түг түмдийн ЭЗЭН багананууд, тэнгис, тавиурууд болон энэ хотод үлдсэн бусад сав суулгуудын талаар буюу 20Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Иуда, Иерусалимын бүх ноёнг Иерусалимаас Вавилон уруу цөллөгт авч явахдаа Вавилоны хаан Небухаднезарын аваагүй сав суулгуудын талаар ингэж айлдаж байна. 21Тийм ээ, ЭЗЭНий өргөөнд, Иудагийн хааны гэрт болон Иерусалимд үлдсэн сав суулгуудын талаар Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. 22“Тэднийг Вавилонд аваачих бөгөөд Би тэдний дээр ирэх өдөр хүртэл тэд тэнд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Дараа нь Би тэднийг буцаан авчирч, тэднийг энэ газарт сэргээнэ” гэв.

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 27: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү