Иаков 1:1-13

Иаков 1:1-13 АБ2013

Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна. Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ. Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс, бүтэн юугаар ч дутахгүй байна. Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү санаг. Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм. Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө, баян хүн дордохуйдаа сайрхаг. Учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрнө. Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно. Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна. Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй.

Verse Images for Иаков 1:1-13

Иаков 1:1-13 - Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.

Ах дүү нар минь, элдвийн сорилтод орохдоо үүнийг бүрэн баяр хөөр гэж үз. Итгэлийн чинь шалгуур хатуужилд хүргэдгийг та нар мэдэх билээ. Хатуужил нь төгс үйл байг. Тэгвэл та нар төгс, бүтэн юугаар ч дутахгүй байна. Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү санаг. Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм.

Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө, баян хүн дордохуйдаа сайрхаг. Учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрнө. Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно.

Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна. Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй.Иаков 1:1-13 - Бурханы ба Эзэн Есүс Христийн зарц Иаков би харьд тархсан арван хоёр овогт мэндчилж байна.

Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна. Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй.

Иаков 1:1-13 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв