Исаиа 58:3-7

Исаиа 58:3-7 АБ2013

«Мацаг барихыг маань яагаад Та хараагүй юм бэ? Бид номхон даруу болж байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалал сонирхолдоо үйлчилж, Хамаг ажилчдаа мөлждөг. Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, Гэмт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд Та нар өнөөдөр мацаг барихгүй байна. Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү? Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар мацаг барилт ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу? Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу?

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна