ИСАИА 58:3-7

ИСАИА 58:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

«Бидний мацаг барихыг яагаад Та хараагүй юм бэ? Бид өөрсдийгөө номхон даруу болгож байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, та нар мацаг барих өдрөө өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд бүх ажилчдаа мөлждөг. Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, хилэнцэт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Та нар өнөөдрийнх шиг дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд мацаг барьж болохгүй. Энэ өдөр хүн өөрийгөө төлөв даруу болгохын тулд Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Эсвэл энэ нь зөвхөн хүний толгойг зэгс мэт бөхийлгөн, үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар ЭЗЭНд тааламжит өдөр, мацаг барилт гэж нэрлэдэг юм уу? Нүгэл хилэнцийн хүлгийг мултлан, буулганы оосрыг тайлан, дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг Би сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, орон гэргүй ядуусыг гэртээ оруулан, нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх бус уу?

Хуваалцах
ИСАИА 58 унших

ИСАИА 58:3-7 Ариун Библи 2013 (АБ2013)

«Мацаг барихыг маань яагаад Та хараагүй юм бэ? Бид номхон даруу болж байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалал сонирхолдоо үйлчилж, Хамаг ажилчдаа мөлждөг. Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, Гэмт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд Та нар өнөөдөр мацаг барихгүй байна. Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү? Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар мацаг барилт ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу? Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу?

Хуваалцах
ИСАИА 58 унших