Исаиа 52:6-15

Исаиа 52:6-15 АБ2013

“Тиймээс ард түмэн минь Миний нэрийг мэдэх болно. Тиймээс тэр өдөр «Энэ бол Би» гэж айлдагч нь Би юм.” Амар тайвныг сонордуулж, Сайн сайхныг мэдээлж Авралыг сонсгож, “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх Сайнмэдээ авчрагчийн хөл Уулсын дээр юутай үзэсгэлэнтэй? Харуулууд чинь дуугаа өргөн Хамтдаа баяр хөөртэйгөөр уухайлна. ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд Түүнийг тэд нүд нүдээрээ үзнэ. Иерусалимын балгасууд аа, ЭЗЭН ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг зольж авсан тул Баялалдан хамт дуулцгаа. ЭЗЭН ариун мутраа Хамаг үндэстний нүдэн дээр ил гаргав. Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ. Яв, яв. Тэндээс гар! Бузар юманд бүү хүр! Тэндээс гараад, цэвэр бай! ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй. Учир нь ЭЗЭН өмнө чинь явна. Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална. Үзэгтүн, Зарц минь ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, Өргөгдөн маш өндөрт гарна. Төрх нь аливаа хүнийхээс, Галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул Олон хүн Түүнээс болж хиртхийв. Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.