ИСАИА 52:6-15
ИСАИА 52:6-15 Ариун Библи, 2004 (АБ2004)
“Ийм учраас Миний ард түмэн Миний нэрийг мэдэх болно. Тийм учраас тэр өдөр «Би энд байна» гэж айлдагч нь Би юм”. Энх амгаланг тунхаглаж, аз жаргалын сайн мэдээг авчран, авралыг зарлаж, “Чиний Бурхан хаанчилна” гэж Сионд өгүүлэх сайн мэдээг дэлгэрүүлэгчийн хөл нь уулсын дээр ямар үзэсгэлэнтэй вэ? Сонсогтун. Харуулууд чинь дуугаа өргөн, баяр хөөртэйгөөр хамтдаа уухайлна. ЭЗЭН Сионыг дахин сэргээх үед тэд өөрсдийн нүдээр үзэх болно. Иерусалимын нурсан балгаснууд аа. Хамт дуулж, баясан хашхирцгаа. Учир нь ЭЗЭН Өөрийн ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг аварсан. ЭЗЭН Өөрийн ариун мутрыг бүх үндэстнүүдийн өмнө илэрхийлэв. Дэлхийн бүх хязгаар бидний Бурханы авралыг үзнэ. Явагтун, явагтун. Тэндээс гарагтун! Бузар юманд бүү хүрэгтүн! Түүний дундаас гарагтун! ЭЗЭНий савнуудыг тээгчид ээ, өөрсдийгөө ариусгагтун! Харин та нар бүү яарч гар, оргодол мэт бүү зугтагтун. Учир нь ЭЗЭН та нарын өмнө явна. Израилийн Бурхан та нарын ар талыг хамгаална. Үзэгтүн, Миний зарц ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, хүндэтгэгдэн үлэмж магтагдана. Түүний төрх нь аливаа хүнийхээс, Түүний хэлбэр нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэг байсан учраас олон хүмүүс чамайг үзээд хирдхийв. Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган, Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.
ИСАИА 52:6-15 Ариун Библи 2013 (АБ2013)
“Тиймээс ард түмэн минь Миний нэрийг мэдэх болно. Тиймээс тэр өдөр «Энэ бол Би» гэж айлдагч нь Би юм.” Амар тайвныг сонордуулж, Сайн сайхныг мэдээлж Авралыг сонсгож, “Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж Сионд өгүүлэх Сайнмэдээ авчрагчийн хөл Уулсын дээр юутай үзэсгэлэнтэй? Харуулууд чинь дуугаа өргөн Хамтдаа баяр хөөртэйгөөр уухайлна. ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд Түүнийг тэд нүд нүдээрээ үзнэ. Иерусалимын балгасууд аа, ЭЗЭН ард түмнээ тайвшруулж, Иерусалимыг зольж авсан тул Баялалдан хамт дуулцгаа. ЭЗЭН ариун мутраа Хамаг үндэстний нүдэн дээр ил гаргав. Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ. Яв, яв. Тэндээс гар! Бузар юманд бүү хүр! Тэндээс гараад, цэвэр бай! ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй. Учир нь ЭЗЭН өмнө чинь явна. Израилийн Бурхан ар талыг чинь хамгаална. Үзэгтүн, Зарц минь ухаалгаар үйлдэнэ. Тэр өргөмжлөгдөж, Өргөгдөн маш өндөрт гарна. Төрх нь аливаа хүнийхээс, Галбир нь хүний хөвгүүдийнхээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул Олон хүн Түүнээс болж хиртхийв. Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь, мэдээгүй тэд харах болно Сонсоогүй тэд ухварлах болно.