Исаиа 50:4-10

Исаиа 50:4-10 АБ2013

Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд Чихийг минь Тэр нээнэ. Эзэн БУРХАН чихийг минь нээсэн бөгөөд Би ч тэрсэлсэнгүй, гэдрэг ухарсангүй. Цохигчдод Би нуруугаа өгч, Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй. Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг. Тиймээс Би гутамшиг болохгүй. Тиймээс Би нүүрээ цахиур мэт байлгасан ба Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ. Намайг зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Хамтдаа зогсоцгооё. Ямар хүн Надтай заргалдах вэ? Тэр дэргэд минь ирэг. Үзэгтүн, Надад тусалдаг Эзэн БУРХАН байна. Хэн Намайг яллах вэ? Харагтун, тэд бүгд хувцас адил хуучирч, Хивэн эрвээхэйд идүүлнэ. Дотор чинь ЭЗЭНээс эмээх, Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах, Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ? Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна