ИСАИА 50:4-10

ИСАИА 50:4-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

Ядарсан хүнд үгээр хэрхэн туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр намайг сэрээн, шавь мэт сонсгохын тулд Тэр Миний чихийг нээнэ. Эзэн БУРХАН Миний чихийг нээв. Би ч татгалзсангүй, гэдрэг ухарсангүй. Цохигчдод Би нуруугаа өгч, сахлыг минь үгтээх хүнд Би хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй. Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг. Тийм учраас Би ичихгүй. Тийм учраас Би нүүрээ цахиур мэт байлгана. Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ. Намайг Зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Бид нүүр нүүрээрээ тулъя. Хэн Надтай заргалдах вэ? Тэр хүн Миний дэргэд ирэг. Үзэгтүн, Эзэн БУРХАН Надад тусалдаг. Хэн Намайг яллах вэ? Үзэгтүн, тэд бүгд хувцас адил хуучирч, хорхойд идүүлнэ. Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч, Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж, харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ? Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж, өөрийн Бурханд найдагтун.

Хуваалцах
ИСАИА 50 унших

ИСАИА 50:4-10 Ариун Библи 2013 (АБ2013)

Эцэж ядарсан хүнд үгээр туслахыг мэдээсэй хэмээн Эзэн БУРХАН Надад шавийн хэл өгсөн. Тэр өглөө бүр Намайг сэрээн шавь мэт сонсгохын тулд Чихийг минь Тэр нээнэ. Эзэн БУРХАН чихийг минь нээсэн бөгөөд Би ч тэрсэлсэнгүй, гэдрэг ухарсангүй. Цохигчдод Би нуруугаа өгч, Сахлыг минь үгтээх хүнд хацраа тавьж өглөө. Доромжлол, нулималтаас Би нүүрээ халхлаагүй. Учир нь Эзэн БУРХАН Надад тусалдаг. Тиймээс Би гутамшиг болохгүй. Тиймээс Би нүүрээ цахиур мэт байлгасан ба Ичгүүрт орохгүй гэдгээ Би мэднэ. Намайг зөвтгөгч ойрхон байна. Хэн Надтай тэмцэлдэх вэ? Хамтдаа зогсоцгооё. Ямар хүн Надтай заргалдах вэ? Тэр дэргэд минь ирэг. Үзэгтүн, Надад тусалдаг Эзэн БУРХАН байна. Хэн Намайг яллах вэ? Харагтун, тэд бүгд хувцас адил хуучирч, Хивэн эрвээхэйд идүүлнэ. Дотор чинь ЭЗЭНээс эмээх, Зарцынх нь дуу хоолойг дуулгавартай дагах, Харанхуйд явж, гэрэлгүй байх хэн бэ? Тэрээр ЭЗЭНий нэрд итгэж, Бурхандаа найдагтун.

Хуваалцах
ИСАИА 50 унших