Исаиа 48:10-13
Исаиа 48:10-13 АБ2013
Үзэгтүн, мөнгө шиг биш ч Би чамайг цэвэршүүлсэн. Чамайг зовлон зүдүүрийн зуухан дотор Би сонгосон. Би Өөртөө, Өөртөө л үйлдэнэ. Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ? Би алдраа бусдад өгөхгүй. Намайг сонсогтун Иаков аа, Миний дуудсан Израиль аа. Би Тэр мөн. Би эхэн бөгөөд Би бас эцэс. Мутар минь дэлхийг суурилуулан Баруун мутар минь тэнгэрийг дэлгэв. Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.