ИСАИА 48:10-13
ИСАИА 48:10-13 Ариун Библи 2013 (АБ2013)
Үзэгтүн, мөнгө шиг биш ч Би чамайг цэвэршүүлсэн. Чамайг зовлон зүдүүрийн зуухан дотор Би сонгосон. Би Өөртөө, Өөртөө л үйлдэнэ. Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ? Би алдраа бусдад өгөхгүй. Намайг сонсогтун Иаков аа, Миний дуудсан Израиль аа. Би Тэр мөн. Би эхэн бөгөөд Би бас эцэс. Мутар минь дэлхийг суурилуулан Баруун мутар минь тэнгэрийг дэлгэв. Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.
ИСАИА 48:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)
Үзэгтүн, мөнгө шиг биш ч гэсэн Би чамайг цэвэршүүлсэн. Би чамайг зовлонгийн зуухан дотор шалгасан. Би Өөрийнхөө төлөө, Өөрийнхөө тусын тулд л үйлдэнэ. Учир нь Миний нэр яаж бузарлагдаж чадах юм бэ? Би Өөрийн алдрыг бусдад өгөхгүй. Намайг сонсогтун, Иаков оо. Миний дуудсан Израиль аа. Би бол Тэр мөн. Би бол эхэн бөгөөд Би бас эцэс мөн. Миний мутар газрыг үндэслэн, Миний баруун мутар тэнгэрийг дэлгэв. Би тэднийг дуудахад тэд хамтдаа зогсдог.