Исаиа 44:1-8

Исаиа 44:1-8 АБ2013

Харин одоо, Миний боол Иаков аа, Миний сонгосон Израиль аа, сонсогтун. Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон, Чамд туслах ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун Миний боол Иаков аа, Миний сонгосон Иешурун аа! Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө. Тэд усны урсгалын дагуух Улиангар мод мэт өвсөн дунд соёолно. Нэг нь “Би ЭЗЭНийх” гэнэ. Нөгөө нь Иаковын нэрээр дуудагдаж, Өөр нэг нь гар дээрээ “ЭЗЭНийх” гэж бичин Израилийн нэрээр овоглоно. ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхэн бас Би эцэс. Надаас өөр Бурхан байхгүй. Хэн Над шиг юм бэ? Би эртний хүмүүсийг бий болгосноос хойшхыг Тэр дуудаж, тунхаглаад, Надад дэс дараагаар нь тоочигтун. Айсуй ирээдүйн зүйлсийг ч тэр тэдэнд зарлаг. Бүү түгшигтүн. Бүү мэгд. Би эртнээс чамд үүнийг сонсгож, Тунхагласан биш үү? Та нар гэрчүүд минь юм. Надаас өөр Бурхан байна уу? Өөр Хад байхгүй, Би мэдэхгүй.”

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна