Исаиа 35:1-7

Исаиа 35:1-7 АБ2013

Цөл хийгээд хагсмал газар баярлан Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ. Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна. Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн! Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн. Тэгэхэд сохрын нүд нээгдэж, Дүлийгийн чих онгойно. Тэр үед доголон нь буга мэт дүүлж, Хэлгүй нь баяртайгаар хашхирна. Учир нь цөлөөс ус гарч, эзгүй талд урсана. Улайдмал шороо цөөрөм, Ундаассан газар усан булаг болно. Цөөвөр чонын үүр, хоноглох газруудад Өвс ургамал хулс, зэгс ургана.