Исаиа 35:1-4

Исаиа 35:1-4 АБ2013

Цөл хийгээд хагсмал газар баярлан Эзгүй тал ч баясан замар цэцэг мэт дэлгэрнэ. Цэцэглэнхэн дэлгэрээд, цэнгэнхэн баясаад, баяр хөөртэйеэ уухайлна. Ливаны алдар, Кармел ба Шароны цог жавхлан түүнд соёрхогдоно. Тэд ЭЗЭНий алдар, Бурханы маань сүр жавхланг харна. Сульдсан гарыг тэнхрүүлэгтүн Салгалсан өвдгийг бэхжүүлэгтүн! Хулчгар зүрхтнүүдэд “Хүчтэй бай. Бүү ай! Тэр хараач, Бурхан тань, Бурханы хонзогнол, хариу өгөлт айсуй. Тэр ирж та нарыг аварна” гэж хэлэгтүн.