Исаиа 34

34
Үндэстнүүдийг шүүх нь
1Үндэстнүүд ээ, сонсохоор ойртогтун!
Ард түмнүүд ээ, чагнагтун!
Газар ба түүнийг дүүргэгч бүхэн,
Ертөнц ба түүнээс гарсан бүхэн сонсогтун!
2Учир нь ЭЗЭНий зэвүүцэл
Бүх үндэстний эсрэг байж,
Тэрээр уур хилэнгээ бүх цэргийнх нь эсрэг гаргаж,
Тэднийг бүрмөсөн устгалаа.
Тэднийг Тэр алуурчинд өгсөн болой.
3Алагдагсдыг нь гаргаж хаяхад
Хүүр нь өмхийрч,
Цус нь ууланд нэвчив.
4Тэнгэрийн бүх эрхэс устаж,
Тэнгэрс ч хуйлмал ном мэт хуйлагдах болно.
Бүх эрхэс нь усан үзмийн ороонгын навч шиг,
Инжрийн модны инжир хатаж унадаг шиг унана.#Мт 24:29; Мк 13:25; Лк 21:26; Илч 6:13–14
5Учир нь илд минь тэнгэрт согтоод,
Үзэгтүн, Едомын дээрээс,
Миний шүүлтийн тулд цээрлэл болсон
Ард түмний дээр энэ нь бууна.#Иса 63:1–6; Иер 49:7–22; Езк 25:12–14, 35:1–15; Амо 1:11–12; Оба 1–14; Мал 1:2–5
6ЭЗЭНий илд цусаар бялхсан байна.
Илд нь хурга ямааны цусаар дүүрч,
Хуцын бөөрний өөхөнд цадав.
Учир нь ЭЗЭН Бозрад тахилгалж,
Едомын газарт их нядалгаа хийнэ.
7Бас зэрлэг үхэр тэдэнтэй,
Залуу бух хүчит нэгэнтэй хамт унаж,
Газар нь цусаар нэвчиж,
Шороо нь өөхтэй хутгалдаж тослог болно.
8Учир нь Сионд хариуг нь өгөх жил,
Өшөө авалтын өдөр ЭЗЭНд бий.
9Едомын урсгалууд нь давирхай болж,
Хөрс нь шатаж буй хүхэр болон хувирах бөгөөд
Газар нь шатаж буй давирхай болно.
10Тэр нь өдөр ч, шөнө ч үл унтран,
Утаа нь мөнхөд суунаглана.
Энэ нь үеийн үед эзгүйрч
Үүрд мөнхөд түүгээр хэн ч өнгөрөхгүй.#Илч 14:11, 19:3
11Харин тэнд бэгбаатар, зараа нутаглан
Ууль, хэрээ үүрлэнэ.
Тэр Едомын дээгүүр
Эзгүйрлийн шугам, хоосролын хүндрүүлэгч татна.
12Едомын язгууртнуудын дотроос
Хаан гэж дуудагдах хүнгүй болж,
Ноёд нь бүгдээрээ юу ч биш болно.
13Бэхлэгдсэн цамхгууд ба хотуудынх нь дотор
Сундуу бут, өргөст халгай ургаж,
Цөөвөр чонын орогнох газар,
Тэмээн хяруулын нутаг болно.
14Тэнд цөлийн араатнууд зэрлэг ноходтой тааралдаж,
Годрон буг ч мөн ижлээ дуудан орилно.
Тийм ээ, шөнийн мангас#34:14 шөнийн мангас: Эзгүй газарт байдаг эм чөтгөр гэж үздэг байжээ. тэнд суурьшиж,
Амрах газраа олно.
15Тэнд суман могой үүрээ засаж
Өндгөө хэвтэн дарж,
Тэднийгээ нөмөр дороо цуглуулна.
Тийм ээ, тас төрөл төрлөөрөө цуглана.
16ЭЗЭНий номоос олоод уншигтун!
Тэдгээрийн нэг нь ч алга болохгүй,
Нэг нь ч ижлээ алдахгүй.
Учир нь Түүний ам айлдаж,
Сүнс нь тэднийг цуглуулсан юм.
17Тэр тэдний төлөө шавга хаясан.
Мутар нь үүнийг тэдэнд
Хэмжээгээр нь хувааж өгсөн.
Тэд энэ газрыг мөнхөд эзэмшиж,
Үеийн үед энд орших болно.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 34: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү