Хосеа 9

9
Израилийн нүглийн шийтгэл
1Израиль аа, та нар ард түмнүүдийн адил
Хөөр баярт бүү баяс!
Учир нь чи Бурханаа орхин завхайрсан.
Чи бүх л үтрэм дээр янхны хөлсийг хайрлав.
2Үтрэм, дарс шахуурга тэднийг тэжээхгүй,
Шинэ дарс тэдэнд хүрэхгүй.
3Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй.
Харин Ефраим Египет уруу буцан явж,
Ассирид тэд бузар хоол идэх болно.
4Тэд ЭЗЭНд дарс цутгахгүй
Тахилууд нь Түүнд таалагдахгүй.
Талх нь гашуудагсдын талх мэт агаад,
Түүнээс идэгчид бүгд бузарлагдах болно.
Учир нь тэдний талх зөвхөн амин хувийнх нь бөгөөд
ЭЗЭНий өргөөнд орохгүй.
5Товлогдсон наадмууд болоод ЭЗЭНий найрын өдөр
Та нар юу хийх вэ?
6Учир нь харагтун, сүйрлээс болж тэд явцгаана.
Египет тэднийг цуглуулан авч,
Мемфис тэднийг булшилна.
Мөнгөн эрдэнэсийг нь хогийн ургамал эзлэн авч,
Майхнууд нь сундуугаар дүүрнэ.
7Шийтгэлийн өдрүүд иржээ,
Хонзонгийн өдрүүд ч ирчихэж.
Эш үзүүлэгч мулгуу,
сүнслэг хүн галзуу гэж
Израиль орилно.
Учир нь та нарын гэмт үйлдэл үлэмж
Хонзогнол чинь агуу ажээ.#Лк 21:22
8Бурхантай минь хамт Ефраим нь харуул, эш үзүүлэгч байсан.
Гэвч шувуу баригчийн урхи бүх замууд дээр нь байж,
Бурханых нь гэрт зөвхөн дайсагнал байна.
9Гибеагийн#9:9 Гибеа: Бениамин овгийнхны хот бөгөөд энд нэгэн леви хүний татвар эхнэрийг хүчирхийлсэн хэрэг гарсны улмаас гарсан энэ овгийнхон дайнд бараг устах дөхөж байжээ. (Шүү 19–21-р бүлэг.) өдрүүдийнхтэй адил
Тэд завхралд гүн оржээ.
Тэрээр хилэнцийг нь санаж,
Нүглүүдийг нь шийтгэх болно.#Шүү 19:1–30
10Би Израилийг цөл дэх усан үзэм мэт олсон.
Би өвөг дээдсийг чинь анхны улирал дахь инжрийн модон дээрх
Анхны жимс мэт харсан.
Гэвч тэд Баал-пеорт ирж,
Өөрсдийгөө ичгүүрт, хайрласан юмс шигээ залжээ.#Тоо 25:1–5
11Ефраимын хувьд, яруу алдар нь шувуу мэт нисэн одож,
Төрөлт, тээлт ч үгүй, жирэмслэлт ч үгүй болно!
12Тэд хүүхдүүдээ өсгөх боловч
Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана.
Тийм ээ, үнэхээр Би тэднээс
салах үед тэд золгүй еэ!
13Миний харснаар Ефраим, Тиртэй адил үзэсгэлэнт нугад таригджээ.
Гэвч Ефраим хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө.
14ЭЗЭН, Та өгөх юмаа тэдэнд өгөөч.
Тэдэнд үр тогтдоггүй умай, хар дэлэнг өгөөч.
15Бүх ёрын муу нь Гилгалд байна.
Үнэхээр, Би тэднийг тэнд үзэн ядахаар ирсэн билээ!
Үйлсийнх нь булай муугаас болж
Би тэднийг гэрээсээ хөөж гаргана.
Би тэднийг цаашид хайрлахгүй.
Бүх ноёд нь тэрслэгчид билээ.
16Ефраим цавчигдсан.
Үндэс нь хувхайрч,
Тэд ямар ч жимс гаргахгүй.
Тэд төрлөө гэхэд
Би хэвлийнх нь хайртуудыг алах болно.
17Тэд Түүнийг сонсоогүй тул
Бурхан минь тэднийг зайлуулж
Тэд үндэстнүүдийн дундах
Тэнүүчлэгчид болох болно.

Одоогоор Сонгогдсон:

Хосеа 9: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү