Хосеа 8
8
Израилийн урвалт
1Бүрээгээ амандаа!
Гэрээг минь зөрчиж, хуулиас минь тэрсэлсэн учир
ЭЗЭНий өргөөний эсрэг
Бүргэд мэт дайсан ирж байна.
2“Бурхан минь, Таныг бид мэднэ, бид Израиль” гэж
Тэд Над уруу хашхирч байна.
3Израиль сайнаас татгалзсан.
Дайсан тэднийг хөөх болно.
4Тэд Надаас бус өөрсдөөсөө хаадыг залжээ.
Тэд Надаас бус өөрсдөөсөө ноёдыг томилжээ
Би үүнийг мэдсэнгүй.
Мөнгө, алтаараа өөрсдөдөө
Шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.
5Самари аа, тугал чинь хүлээн зөвшөөрөгдөхгүй,
“Уур минь тэдний эсрэг шатна” хэмээв.
Тэд хэдий хүртэл
Зэмгүй цэвэр болох чадваргүй байх вэ?
6Учир нь энэ Израилиас гарсан!
Дархан үүнийг хийсэн болохоор
Энэ нь Бурхан биш.
Үнэхээр Самарийн тугал бутран эвдэрнэ.
7Учир нь салхийг тарьдаг тэд
Шуурга хурааж авдаг.
Тариа нь түрүүгүй тул гурил эс гаргана.
Хэрэв гаргах болвол
Гаднынхан түүнийг нь залгина.
8Израиль залгигдлаа.
Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав мэт
Үндэстнүүдийн дунд байна.
9Учир нь тэд орь ганц хулан мэт
Ассири уруу явжээ.
Ефраим амрагуудыг хөлсөлжээ.
10Хэдийгээр тэд үндэстнүүдэд худалдагдсан ч
Эдүгээ Би тэднийг цуглуулна.
Хаад ноёдын дарлалаас болж
Тэд тарчилж эхлэх болно.
11Ефраим нүгэл үйлдэх гэж
Тахилын ширээг олшруулсанд
Тэдгээр нь түүнд нүглийн тахилын ширээнүүд болов.
12Түүнд Би тоо томшгүй хуулиа бичиж өгсөн боловч
Тэдгээр нь гаднын зүйл мэт тооцогджээ.
13Миний өргөл тахилд
Тэд махыг тахиж, түүнийгээ иддэг.
Гэвч ЭЗЭН үүнийг нь эс таална.
Одоо Тэр хилэнцийг нь санаж,
Нүглийнх нь төлөө тэднийг шийтгэнэ.
Тэд Египет уруу буцах болно.#8:13 Энэ эшлэл еврейдээ тодорхой бус.
14Учир нь Израиль Бүтээгчээ мартаж,
Орднуудыг байгуулсан.
Иуда бас бэхлэгдсэн хотуудыг олшруулсан.
Хотууд уруу нь Би гал илгээж
Орднуудыг нь тэр түймэрдэх болно.
Одоогоор Сонгогдсон:
Хосеа 8: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.