Хосеа 7

7
1Би Израилийг эмчлэх үед
Ефраимын хилэнц,
Самарийн муухай үйлдлүүд илчлэгдэнэ.
Учир нь тэд хуурмагийг үйлджээ.
Хулгайч дотогшоо орж,
Дээрэмчид гадаа тоноцгооно.
2Би бүх хилэнцийг нь санаж буйг
Тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй.
Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон байна.
Тэд нүүрний минь өмнө байна.
3Цөвт байдлаараа тэд хааныг
Заль мэхээрээ тэд ноёдыг баярлуулна.
4Зуурсан гурил нухагдаад исэх хүртэл
Галаа эс хөдөлгөх талхчны халаасан зуух шиг
Тэд бүгд садарлагчид юм.
5Манай хааны өдөрт
Ноёд нь дарсанд цохиулан өвчтэй болцгоов.
Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгамуй.
6Тэд хуйвалдаанаа хэрэгжүүлэх үед
Зүрх нь зуух мэт байх ажээ.
Уур нь шөнөжин дүрэлзэж,
Өглөө болоход бадарсан гал мэт шатдаг.
7Тэд бүгд зуух мэт халуун бөгөөд
Шүүгчдээ түймэрддэг.
Бүх хаад нь унасан,
Тэдний хэн нь ч Намайг эс дуудна.
8Ефраим өөрөө ард түмнүүдтэй хутгалдсан.
Ефраим эргүүлээгүй бин болжээ.
9Гаднынхан хүч чадлыг нь цөлмөх боловч
Тэрээр үүнийг мэддэггүй.
Мөн үсэн дээр нь ов тов буурал орсон ч
Тэрээр үүнийг мэддэггүй.
10Израилийн эсрэг бардамнал нь гэрчлэвч
ЭЗЭН Бурхандаа тэд эс эргэв.
Энэ бүгдийн улмаас ч Түүнийг эс эрэв.
Харийнхныг түших нь хоосон
11Ефраим ухвар мөчид,
Тэнэг тагтаа мэт болжээ.
Тэд Египетийг дуудаж,
Ассири уруу явцгаана.
12Тэднийг явмагц Би
Тороо дээр нь хаях болно.
Би тэднийг огторгуйн шувууд мэт доош буулгана.
Хотол түмэндээ тунхагласных нь дагуу
Би тэднийг жанчих болно.
13Надаас зугтсан тул тэд золгүй еэ!
Тэд Надаас урвасан учир
Сүйрэл тэднийх билээ!
Би тэднийг авармаар байвч
Миний эсрэг тэд худал ярьдаг.
14Тэд зүрхнээсээ Над уруу хашхирсангүй,
Харин орондоо орилно.
Буудай, шинэ дарсны төлөө цугларцгааж,
Надаас тэд эргэн холддог.
15Би сургаж, гарыг нь тэнхрүүлсэн ч тэд
Миний эсрэг ёрын мууг сэддэг.
16Тэд эргэсэн боловч дээш ханддаггүй.
Тэд сэвтэй нум мэт болжээ.
Ноёд нь хэлнийхээ догшролоос болж илдэнд унана.
Египет газарт тэдний тухай
Доог тохуу их болох болно.

Одоогоор Сонгогдсон:

Хосеа 7: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү