Хосеа 6

6
Гэмшлийн дуудлага
1Ирэгтүн, ЭЗЭНдээ эргэж буцацгаая.
Тэр биднийг тастсан ч эдгээх болно.
Тэр биднийг шархдуулсан ч боож өгөх болно.
2Биднийг хоёр хоногийн дараа Тэр амилуулна,
Биднийг гурав дахь өдөрт Тэр босгох болно,
Тэгснээр бид өмнө нь амьдрах болно.
3Тиймээс таньж мэдэцгээе,
ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая.
Үүр цайх нь баттай лугаа адил
Түүний ирэх нь гарцаагүй.
Бороо мэт, газар дэлхийг услах хаврын бороо мэт
Тэр бидэнд ирнэ.
Гэмшдэггүй Израиль Иуда нар
4Ефраим аа, Би чамайг яалтай билээ?
Иуда аа, Би чамайг хэрхэх вэ?
Хайр чинь өглөөний сарних манан,
Эрт алга болох шүүдэр мэт ажээ.
5Тиймээс Би эш үзүүлэгчдээр тэднийг хэсэглэн цавчсан.
Би амныхаа үгээр тэднийг алсан.
Миний шүүлт цацрах гэрэл мэт юм.
6Би тахилыг бус хайр энэрлийг,
Би шатаалт тахилаас илүүгээр
Бурханыг мэдэх мэдлэгийг таална.#Мт 9:13, 12:7
7Харин тэд гэрээг Адам шиг зөрчив.
Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.
8Гилеад бол цуст мөр, ёс бусыг үйлдэгчдийн хот юм.
9Дээрэмчид хүнийг отон хүлээдэг шиг
Тахилч нар бүлэглэцгээдэг.
Тэд Шехем уруу явах замд хүн алдаг.
Үнэхээр тэд аймшигт булай хэрэг үйлддэг.
10Израилийн гэрт Би
Жигшмээр зүйлийг харсан.
Ефраимын садарлал тэнд байна,
Израиль ч өөрийгөө бузарлав.
11Иуда! Ард түмнийхээ хувь заяаг Би сэргээх үед
Чамд зориулагдсан ургац тэнд бий.

Одоогоор Сонгогдсон:

Хосеа 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү