Хосеа 2:14-20

Хосеа 2:14-20 АБ2013

“Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад, Түүнтэй зүрхэнд нь ярих болно. Дараа нь Би тэндээс түүнд усан үзмийн цэцэрлэгийг нь, Ахорын хөндийг мөн Найдварын үүд болгож өгнө. Тэр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг, Египет газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно. Тэр өдөр чи Намайг «Эр нөхөр минь» гэж дуудан Цаашид «Баал минь» гэж дуудахгүй” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би амнаас нь Баалуудын нэрийг арилгаж, Хойшид тэд нэрээрээ эс дурсагдана. Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ. Би чамтай мөнхөд сүй тавих болно. Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс, Хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина. Чамтай итгэмжит байдал дотор Би сүй тавина. Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.