ХОСЕА 2:14-20

ХОСЕА 2:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

“Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад, түүнтэй эелдгээр ярих болно. Дараа нь тэндээс Би түүнд түүний усан үзмийн цэцэрлэгийг мөн Ахорын хөндийг найдварын хаалга болгон өгнө. Тэрээр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг Египетийн газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно. Тэр өдөр чи Намайг «Миний нөхөр» гэж дуудан, цаашид «Миний Баал» гэж дуудахгүй” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би түүний амнаас Баалуудын нэрсийг арилгах бөгөөд тэгснээр хойшид тэд өөрсдийнхөө нэрээр дурдагдахгүй. Тэр өдөрт Би бас тэдний төлөө хээрийн араатнууд, огторгуйн шувууд ба газрын мөлхөгч амьтадтай гэрээ байгуулах болно. Би нум, илд ба дайныг энэ газраас халах бөгөөд тэднийг аюулгүй хэвтүүлнэ. Би чамтай мөнхөд сүй тавина. Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс, хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина. Би чамтай итгэмжит байдал дотор сүй тавина. Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.

Хуваалцах
ХОСЕА 2 унших

ХОСЕА 2:14-20 Ариун Библи 2013 (АБ2013)

“Тэгэхээр харагтун, Би түүнийг уруу татан цөлд авчраад, Түүнтэй зүрхэнд нь ярих болно. Дараа нь Би тэндээс түүнд усан үзмийн цэцэрлэгийг нь, Ахорын хөндийг мөн Найдварын үүд болгож өгнө. Тэр тэнд залуу насныхаа өдрүүдийнх шиг, Египет газраас гарч ирсэн өдрийнх шиг дуулах болно. Тэр өдөр чи Намайг «Эр нөхөр минь» гэж дуудан Цаашид «Баал минь» гэж дуудахгүй” хэмээн ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би амнаас нь Баалуудын нэрийг арилгаж, Хойшид тэд нэрээрээ эс дурсагдана. Мөн тэр өдөрт тэдний төлөө Хээрийн араатан, огторгуйн шувуу, газрын мөлхөгч амьтадтай Би гэрээ байгуулна. Нум, илд, дайныг энэ газраас халж, Тэднийг Би аюулгүй хэвтүүлнэ. Би чамтай мөнхөд сүй тавих болно. Тийм ээ, Би зөвт байдал, шударга ёс, Хайр энэрэл, өршөөлөөр чамтай сүй тавина. Чамтай итгэмжит байдал дотор Би сүй тавина. Тэгээд чи ЭЗЭНийг мэдэх болно.

Хуваалцах
ХОСЕА 2 унших