Еврей 7:18-25

Еврей 7:18-25 АБ2013

Энэ нь нэг талаар урьдын тушаалыг дорой ба ашиггүйгээс нь болж хүчингүй болгож буй бөгөөд (учир нь хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, үүгээр бид Бурханд ойртдог. Андгайгүй биш тул, (үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь “Эзэн андгайлсан бөгөөд Санаагаа өөрчлөхгүй. Чи бол мөнхийн тахилч” гэж айлдсан Нэгэний тангаргаар болсон юм) тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов. Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо байсан ч тэднийг ажилаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болж байв. Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул үл өөрчлөгдөх тахилчийн үүрэгтэй. Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрмөсөн аварч чадна. Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна