ЕВРЕЙ 7:18-25

ЕВРЕЙ 7:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

Учир нь нэг талаар урьдын тушаалыг хүчгүй ба ашиггүй байдлаас нь болж хүчингүй болгож буй бөгөөд (учир нь Хууль юуг ч төгс болгосонгүй) нөгөө талаар илүү сайн найдвар өгөгдөж, энэхүү найдвараар дамжуулан бид Бурханд ойртдог. Андгайгүй биш тул, (үнэндээ тэд андгайгүйгээр тахилч нар болсон ажээ. Харин Тэр Өөрт нь “Эзэн тангарагласан бөгөөд Өөрийн санаагаа өөрчлөхгүй. Чи үүрд Тахилч байна” гэж айлдсан Нэгэний андгайгаар болсон юм) тийнхүү Есүс илүү сайн гэрээний батлан даагч болов. Нэг талаас, урьдын тахилч нар үй олноороо оршиж байсан. Яагаад гэвэл, тэднийг ажлаа үргэлжлүүлэхэд нь үхэл саад болжээ. Гэтэл нөгөө талаас Тэр мөнхөд байдаг тул Өөрийн тахилчийн үүргийг байнга барьдаг. Тиймээс Тэр Өөрөөр нь дамжуулан Бурханд ойртогсдыг бүрэн төгс аврах чадвартай. Учир нь Тэр тэдний төлөө зуучлан залбирахын тулд үргэлж амьд байдаг.

Хуваалцах
ЕВРЕЙ 7 унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна