Еврей 3:1-6

Еврей 3:1-6 АБ2013

Тиймд тэнгэрлэг дуудлагыг хуваалцагч ариун ах дүү нар аа, бидний хүлээн зөвшөөрдөг Элч ба Тэргүүн Тахилч болох Есүсийг ажицгаа. Түүний [бүх] гэрт Мосе итгэмжит байсны адил Тэр Өөрийг нь томилсон Нэгэнд итгэмжит байсан юм. Учир нь барилгачин барилгаасаа илүү хүндэтгэл хүлээдгийн адил Мосегээс илүү их алдрыг Тэр хүртэх зохистойд тооцогдсон юм. Учир нь аливаа барилга хэн нэгнээр баригддаг. Харин бүх юмсыг барьсан нь Бурхан мөн. Учир нь хожим яригдах ёстой гэрчлэлийн төлөө Мосе үйлчлэгчийн хувьд Түүний бүх гэрт итгэмжит байсан. Харин Христ, Хүүгийн хувьд Түүний гэрт итгэмжит юм. Бид зориг болон найдварын сайрхалаа эцэс хүртэл бат сахиваас бид Түүний гэр болой.